Р.Чойном "Миний монгол" найраглалын хэсгээс 2


Би –

Орос ахын байгуулсан “ Арван сарын хувьсгалын “
Очноос бамбар асаан, Ази тивийг гийгvvлсэн
Орчлон дэлхийн тvvхэнд хєрєнгєтєн нийгмийг алхахдаа
Олон шалгалт туулсан Бvгд Найрамдах Монгол !

Бvгд Найрамдах Монголынхоо бvрэн алдрыг єргєлцье гэж
Бvхий энэхэн биеэрээ шvлгийн моринд дєрєєлж
Урт найргийн дєрєєнд уурга сунган мордъё
Урд холын зам минь уужим саруул болтугай.

Нvдэн балай хааныг хувьсгалт намаар сєгтгєж
Нvvдэлч задгай vндэстнийг шинэ нийгмээр нэгтгэж
НYБ – н ширээнд хатгасан хєх халзан туг шигээ
Нvvр бардам єндийсєн хєвчин Монгол овогтны


Мянга мянган жилээр “ Миний “ гэж хэлцсэн
Мяралзсан зэрэглээг хэрчиж морин туурайгаар хэмжсэн
Алхаж хэн ч эзлээгvй алтан босгот єргєє
Атар баян орон Азийн цээжинд байдаг юм.

Бэлчээр тэлж налайсан энэ орныг туулахад
Бидэрт хонгор хулангийн онгин туурай сэтрэм
Билгvvн цагаан хунгийн онгон жигvvр таарам.
Бичиж ханашгvй шvлгийн унаган жороо алдрам.

Зуу зуун нvvдлийн Халх, Харчин алхаа бий
Зуур зуурын даваа хангай говь нь алаглаж бий
Зураг тоймонд автаагvй тvмэн горхины нь хєвєєнд
Зузаан тvvхэнд багтаагvй буман домгийн мєр бий.


Хартай Тайсун хаан, хатан Алтайг занчсан
“Харганын зоо” хэмээх сэрvvн сайхан дэнж
Хаан Чингисийн тамгыг, харц Цавдан чулуудсан
Хар усны ёроол, Хэрлэн мєрний хєвєє

Одтой тєрсєн Мандухай дуулж явсан Алтай
Олон жилийн самууныг дуурсгаж дарсан хангай
Орхон гvний хєндий дэх “ Эртний ихсийн газар “
Онон мєрний хєвєєн дэх эх Єэлvнгийн нутаг

Тусгаар Монголын тєлєє Амарсанаа, Чингvнжавын
Туурт мориор гэтэлсэн бор – Цонжын говь
Тугийн тvмэн гилбэрт нь шувуу тээглэм дайсантай
Тулж ялж явсан Зvvн гар, Кашгарын цєл.

Яруу найрагч Равжаа ”Yлэмжийн чанар“ – аа аялсаар
“Янзган зоотой шарга” – аараа Yзэмчин хошууг зорихдоо
Явдал саадгvй туулсан Дайн – Даваагийн тал
Явган зэрэглээ наадсан Молцог, Мэнэнгийн элс.

Хангайн шувуу буцахдаа ханилсан ханиа санаж
Халхаар сайн эр Торой хагасарч гэгэлзэж явсан
Гал хар чулуутай газрын холын толгод
Ганга нуурын усанд зайрмаг татсан шєнvvд.

Yйзэн засгийн морьдыг vvрийн жингээр элдсэн
Yзээ нь vгvй нутаг мэдээ нь vгvй ус.
Yлэг гvрвэлийн єндєгийг хєргєл vгvй хадгалсан
Yлгэрийн vеийг элээсэн хєх Монголын нутаг.

Хорьдугаар зууны єрнє зvгийн соёлд
Хормой дэвсэн дагаж єєрийн жингээ алдаагvй
Холын будант эртнээс Монгол хэлээр нэршиж
Хєрвvvлж орчуулж болшгvй мєнхєрч vлдсэн газрууд.

Хар – Шаарын хязгаар, Хасан – Туурын цєл
Хатан – Сэврэй уул, Сэгс Цагаан Богд
Хараа Ерєєгийн хєндий, Халх, Нємрєгийн гол
Хангай, Булнайн нуруу, Хар – Азаргын зоо

Алгуй Улаан цав, Алмасын улаан уул
Атас Чингис хайрхан, Арвайхээрийн тал
Ариг ус, Асмалжин сvvж, Аж Богд
Алтан булаг, Мєнгєн дєш, Гуулин тал


Захуй зарам, Элст мянган, “Гурван хvvхэд”
Загдал зєєхий, Эрчимийн нуруу, Гуна гунж
Завхан - Чигэстэй, Хєх тємєртэй, Хар ямаатай
Захаар намагтай, цагаан чулуутай, Ар Бургалтай

Нарийн Хєхийн говь, Тагна Соёны нуруу
Нарс Шинэстийн даваа, Тамчийн шар тал
Наранбулаг, Баян зvлэгтэй, Балж Улз
Нагал – Навчтай, Гvн – Галуутай, Барх Хурх

Хvйн долоон худаг, хvйтэн зургаан булаг
Хvн нэрлэдэггvй ус, тэмээ буйлдаггvй хєтєл
Хvрэн цармын євєлжєє, Хєндлєн гармын хаваржаа
Хvvшийн хоолойн зуслан, Хvрдэт – Мааньтын намаржаа

Монгол хvн бvхний дасаж суусан хєндийнvvд
Морин сайвар явдлаар даруулж оёсон хєтлvvд
Молцог цагаахан ишгээ тоглуулж єссєн бууцнууд
Мойл хархан нvдтийн тойглож дассан хонинууд.

Ан vзэмж тэгширсэн “Торгон шаргын нуруу”
Ангал байц жигдэрсэн “Толбо хvний нуруу”
Адууны євєг идээшсэн “Тахийн шар нуруу”
Анчин мэргэний зvрх аргамжаатай vлддэг газрууд

Хайнагийн бухны мундаа шиг дvvхийж тогтсон тайгууд
Хаттай хэтний ган шиг дvнхийж тогтсон шилvvд
Ороо хангалын дэл шиг од самнасан хангай
Орсон буурын бєх шиг онь холбосон хайрхан.


No comments:

Post a Comment