ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛД АЛДААТАЙ БИЧСЭНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХЭН Ч, ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ НЬ ТОМ ДУТАГДАЛ...

Gogo.mn дээр хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэтэй хийсэн сайхан ярилцлага гарсан байна. Түүнийг бүрэн эхээр нь хуулж орууллаа. Үнэхээр сонирхолтой зүйлс ярилцсан аж. 
Доор нь хүмүүсийн бичсэн ихэнх сэтгэгдлүүдийг харахад Хятад хэл болж өгвөл сурахгүй байх хэрэгэй гэдэг дээр бухимдсан байх юм. Үнэхээрийн хар ухаанаар бодоход хүртэл захын Хятад хүн Монголд ирээд дуртай газраа, дуртай хүнтэйгээ Хятад хэлээрээ ярина гэдэг бол гуравхан сая хүнтэй манай орны хувьд том асуудал, бас байж болохоор эмзэглэл, муу ёрын гэмээр бодит төсөөлөл юм шиг санагдлаа. Түүхэндээ манж чин гүрэн тухайн үедээ одоогийн гурван сая хүнээс даруй 3 дахин их байсан байж байж уусан алга болсон үндэстэн, соёл шүү дээ. 
Эх линк: http://news.gogo.mn/r/143890 

.... Дуу ....



Гурийлахад минь давхиад ирдэг агт сайхан хүлгүүд минь
Гунихад минь аргадан ганганах түмэн шувуудтай нуур минь
Дуулахад минь нулимс урсаад тогтдоггүй нутаг минь
Дурсахад минь элэг эмтлэн санагдах аав,ээж минь

Д: Хүмүүн заяаны алтанхан хэлхээтэй амьдрал минь
Хүрэн зүрхнээс шатаж дүрэлзсэн цэл залуухан нас минь дээ

Гунихад минь гараас хөтлөх гал халуухан дурлал минь
Ганцаардахад минь хажууд түших хайрын бүүвэй хань минь дээ
Хазайхад минь өргөөд түшдэг анд олон нөхөд минь
Хальтрахад минь хошуу цорвойх эгэл боргилхон эгч дүүс минь

Уйлахад минь зүрхэнд шивнэх талын зөөлөн салхи минь
Уярхад минь балчирхан нас шиг нялхраад тосдог хайрхад минь
Бадархад минь амьсгал тэнүүн тэнгэрлэг эх орон минь

Бахадхад минь сэтгэл дүүрээд мандаж явдаг МОНГОЛ МИНЬ.




Амьдрах сайхаааан !!!!

Дууны үг хүртэл ийм сургааль хэлж байгаа юм шиг байх гэж .... Бас сайхан юм. Бага байхад ах эгч нар их дуулдаг байсан сан. Хөдөө хуриман дээр хамаатан садан ах дүүс маань эрүүл согтуу холилдоод л дуулцгаадаг байсан дуунууд одоо эргээд сонсохоор бараг л өөрийнх нь зохиосон дуу шиг дотно сонсогдох юм.  Их ойрхон. 


Хүмүүн байгаль хоёр ижилсээд
Хорвоогийн амьдрал жигдрээд ирлээ
Ижилсээд алхаарай хүн ард минь
Энэ л хорвоодоо хамтдаа л байвал даа

Дахилт:
Ай даа хүмүүс минь амьдрах сайхан
Амьдын хорвоод энэ л үнэн шүү дээ

Шинэ оны мэнд!. Сайн байна уу 2016!.

Ойрд блог руугаа орж ирж худлаа үнэн бураагүй юм байна. Тийм болохоор хэд хэдэн бичнэ дээ гээд шүдэндээ зуучихсан байсан бодлуудаасаа эхнээс нь ганц нэг санаагаа нэг гарчигны дор буулгаад орхие. 

Эхлэл : Дүгнэлт ба Зорилго (2015-2016)

Өнгөрсөн 2015 онд олон сайхан үйл явдалтайгийн хажуугаар бас бус муу үйл явдалтай жил байлаа.  Гэхдээ мэдээж сайн нь муугаасаа их. Хамгийн том бэлэг бол манай гэр бүлд шинэ хүн мэндэлж сайхан уур амьсгал, шинэ мэдрэмж, шинэ хариуцлага нэгээр нэмэгдлээ. Аливааг өөрийнхөө болон үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хийчих юмсан гэсэн бодолтой явдаг болохоор бид 2 үүнийхээ багахаан хэсэг болох хувийн лагерийн газар авч өөрийн болголоо. Мэдээж энэ бол эхлэл. Манай гэр бүл 2015 онд бараг хийе гэсэн болгон, чадья гэсэн болгоноо л хийж, чадсан жил байлаа. Эхнэр алс холын америкт очоод мэргэжлийнхээ хувьд томоохон туршлага хуримтлуулсан эрдэм шинжилгээний хуралд суугаад ирлээ. Энэ мэт дурдаад байвал сайхан зүйл их байлаа. Жилийн өмнө бичиж байсан post оо эргээд уншихад биелээгүй зүйл бараг алга.