Ай сайхан Алтанхан андууд минь

Алтан нөхөд ....

Нэг сайхан дуу байнаа. Энэ сайхан дууг сонсоод хэдэн муу найзуудаа санах шиг болох юм. Өнөө цагийн залуус бидний эрхэлж буй ажил хөдөлмөрийн онцлог, амьдарч буй нийгмийн онцлог, тэр бүү хэл амьдарч байгаа гэр орны /орон сууц/ байдлаас хүртэл шалтгаалаад бидний аав ээжийн үеийнхэн шиг сайхан нөхөрлөдөг, айл саахалтаараа орж гарч, мэндтэй устай явдаг хүмүүс ховор болоо юу даа гэж бодогдох юм. Хүнийг нөхөрлөж байгаа нөхрөөр нь дүгнэдэг гэж манай багш хүүхэд байхад өчнөөн хэлдэгсэн. Одоо бодоход үүн шиг үнэн үг үгүй юм. Наргиж, хөгжилдөж, дэгдэж явсан хүүхэд нас минь холдох тусам өөртэйгөө арай ойр хүмүүстэйгээ л найз болж үлдэх юм даа. Оюутан ангийн найзуудаас хүртэл бодоод байхад дотно байсан хэдээсээ бусадтай нь холбоо ч үгүй болж ээ.