Би нээг их удирдах албан тушаалын хүн биш л дэ. Одоохондоо...Тэр хүн амьтан
шинжээд байхаар хэмжээний гар ч биш байх. Бас одоохондоо... Гэвч өөрийн бодож
санаж буйгаа блогтоо буулгахын тулд энэ нэг их асуудал биш. Өөрт тохиолдсон
алхмуудаас эхлэе.
Би анх Их
сургуулиа төгсөөд дараа өвөл нь ажил хайж яваад нэгэн компаний вэб дээр
програмист авна гэсэн зарын дагуу анкет бөглөөд явууллаа. Яг өнгөрдөг хавар нь
олимпиадад орсон 4р ангийн оюутнуудаас уг компани шалгалт авч хэн сайныг нь
ажилд авна гэсний дагуу нэг удаа try хийгээд хэлний мэдлэг хомс гэдэг
шалтгаанаар орж чадаагүй түүхтэй дахин шалгалт өгөхөөр материал явуулсан
байлаа. Уг компани 2 үе шаттай шалгалт авдаг. Эхнийх нь англи хэл, компьютерийн
хэрэглээ, IQ 3-аар, дараагийх нь мэргэжлийн шалгалт. Хавар нь энэ эхний
шалгалтыг өгсөн байсан учраас дахин өгөх боломжгүй. Хавар өгсөн миний үр дүн
маш муу. Англи хэл нь бүр авах юм байхгүй. Энэ эхний 3 шалгалтын нийлбэр дүн нь
70%аас их байх ёстой гэсэн шаардлагатай. Миний биелүүлсэн байдал ердөө 50 гаруй
хувь байлуу даа.
Асуудлын
гол нь эхний суурь нэртэй 3 шалгалтыг өгсөн оноо нь дараагийн мэргэжлийн
шалгалтыг өгсөн онооноос илүү нөлөөлөл ихтэй мөртлөө эхний суурь 3 шалгалын
материал нь үнэхээр элэг авмаар, бас амьдралаас дэндүү тасархай. Элэг авмаар гэдэг
нь тийм амархан гэсэн үг биш. Амархан байсан бол би сайн өгөх байсан. Би муу
өгсөн.:-). Дэндүү хүнийг шалгах гээд ядчихсан юм шиг. Үнэхээр сайн програмист,
сайн инженэр авья гэж байгаа юм бол тийм word, excel-ийн цэсний байрлалуудаар
шалгалт авч яаанам бэ. Англи хэл нь бол бас яаахвээ хаа газар л нэг тиймэрхүү
байдаг хойно. Тэр хэрэглээний програм дээр ажиллах чадвар гэдэг шалгалтан дээрх
дийлэнх асуултууд нь “Dell 390 процессорын фовер товч нь хаанаа байрладаг вэ?”
гэж байгаатай за ер нь утга дүйхээр асуултууд маш их... Тэр асуултаар сайн
програмист байна гэдгийг таньж чадах уу? Эрх биш энэ чинь 4 жил сурч ирчээд
ворд эксел ашиглачихтайгаа байлгүй дээ. Миний мэдхийн манай найзуудын сайн
гэсэн хүүхдүүдээ дуудаж авч ирээд энэ толгой эргүүлсэн асуултуудад
бүдрээд орж чадалгүй буцсан сайн програмист, инженэр залуусыг лав хэд
хэдийг мэднэ. Одоо тэд нар өөр газар гялалзаж байгаа. Ойлгомжтой.
Тэгэхээр
сайн инженэрийг яаж таних вэ? Манайхан ярьдаг даа. Хүний сайныг ханьлан байж,
хүлгийн сайныг эдлэн байж... гэж. Мэдээж байгууллага хамт олонд аль зээгийн
сайн гэж үнэлэгдсэн хүмүүсийн тухай бус шинээр сайн хүн яааж хайж олвол
зохилтой талаар миний бодлууд энд хөврөхийг нэг анхаарна биз. Миний бодлоор
шинэхэн инженэр хүнд байх ёстой хамгийн чухал чанар бол сурах чадвар, сурсан
мэдсэнээ ашиглах чадвар, дээр нь хурд ба логик сэтгэлгээ. Ердөө энэ хэд байхад
бол асуудал байхгүй гэж бодож байна. Тэр тогтвор суурьшилтай ажиллах,
ачаалал даах, багаар ажиллах энээ тэрээ бол энэ хүн сайн инженэр мөн биш
гэдгийг мэдэхэд нөлөөлөхгүй шүү дээ. Байгууллага өөрсдийнхөө эрх ашигт таацуулж
ийм илүү дутуу шалгууруудыг тавих нь эргээд өөрсдөөсөө сайн хүн ирэх дуудлагаас
хааж байна гэж ойлгох хэрэгтэй. Яагаад ? Ойлгомжтой шүү дээ. Жишээ нь үнэхээр
сайн хүн бол хэзээ ч энд маш удаан жил ажиллана гэж бодож орж ирдэггүй. Сайн
инженэр бол сурна боловсроно, өөрийгөө хөгжүүлнэ, гадагш дотогшоо хөдөлгөөнтэй
байна, энэ тэндээс илүү сайхан санал тавихыг хүлээгээд занаж сууна. Учир нь тэр
бол үнэхээр сайн инженэр шүү дээ.
- Сурах чадвар ба
сурсан мэдсэнээ ашиглах чадвар: Энэ маш чухал. За бараг хэрэв хүний нөөцийн
шаглалт шүүлгээр энэ ур чадварыг нь мэдэж чадаж байвал ер нь супер HR
бүрдүүлсэн байгууллага гээд хэлчихэд буруудахгүй байх. Энэ бол миний бодлоор
сайн инженэр гэлтгүй сайн ямар ч шатны ажилтныг таних гол үзүүлэлт яг мөн.
Өнөөдөр залуусыг юу мэддэг, юу мэдсэнээр нь дүгнэж халтар хултар тестийн
материал бэлдэж тестээр шалгахаас илүү “Энэ хүн манай үндсэн ажлуудыг хийж
чадахуйц хэмжээний мэдлэгийг заагаад өгвөл хэр хурдан сурч өөрийн болгоод
ашиглаад, хөгжүүлээд явчих чадвартай хүн бэ” гэдгийг нь шалгана гэдэг бол
хамгийн чухал. Батаа өнөөдөр юу ч мэдэхгүй байж болно. Асуудалгүй. Гол нь
Батаад заагаад өгвөл хэр хугацаанд, хэрхэн өөрт наалдацтайгаар, яаж сурч авах
нь асуудлын гол. Жишээ нь: өөрийн мэргэжилээрээ жишээ авья л да. Програмист хүн
бол жишээ нь source code цээжлээд сууна гэж байдаггүй шүү дээ. Ерөнхий
програмчлалын хэлний суурь технологи, аргачлалыг мэдэж байх нь нэн чухал. Тийм
байтал аваачаад шалгалт авч байгаа нь энэ гээд баахан код цаасан дээр хэвлээд
шалгалт авна гэдэг бол шал утгагүй зүйл. Үнэхээр өмнөх мэдлэгийг нь мэдмээр
байгаан бол нэг асуудал өгөөд, нэг РС дээр суулгаад тодорхой хугацаа өгөөд
хийлгэх хэрэгтэй шдэ. Тэгээд шалгалт авахдаа мэдэхгүй зүйлээ Google ахаас асуу
гээд чөлөөтэй орхичих хэрэгтэй. Тэртээ тэргүй програмистууд мэдэхгүй асуудал
бүрээ өөрөө хайж олоод өөрийн асуудлаа цааш нь шийдвэрлэж яваад сурчихсан
хүмүүс байдаг. Тэгээд харин тодорхой хугацааны дараа тэр хүний хийсэн програмыг
хараад, бичсэн кодынх нь байр байдал, сэтгэсэн өвөрмөц арга чарга байна уу?
Тэрийг нь хараад, нэг онцгой чадхааргүй асуудал өгсөн тэрийг яаж шийджүү?
Тэрийг нь хараад, тэр хийсэн програм ч юмуу юман дээр нь хамт ярилцаад “энийг
яаж хийв ? энийг хийхэд чи өмнө мэдэж байснуу? Үгүй юу? Үгүй бол хаанаас олов?
” гэдэг ч юмуу харилцан асуудалд нухацтай хандах байдлаар шийдвэл бүр гоё.
Тэгээд нөгөөх залуу “Би ийм ийм асуудал дээр ингэж ингэж ажилласан, ийм
алгоритм, томьёо ашигласан. Энийг бол би мэднэ. Харин энэ асуудал дээр би эндээс
ийм арга хайж олоод хөгжүүлтэл яг сансанаар болсон шүү” гэдэг ч юмуу. Хүн чинь
өөрийхөө хийсэн юмыг хамгаална шүү дээ. Гэх мэтээр хүнийг өнгөрснөөр нь биш
ирээдүйгээр нь дүгнэх нь хамгийн чухал юм болов уудаа. Өнөөдөр нэг зүйлийг
мэдэхгүй байгаагаас нь болж тэр хүнийг муу гэж дүгнэх бол өрөөсгөл мэт. Тэр
хүнд өмнө энэ зүйлийг мэдэх боломж гараагүй ч юм билүү. Ингэж дүгнэснээрээ
өнөөдөр таны халаасанд хэдэн төгрөг байна? 5000. Өө та ядуу хүн юм байна. Гээд
шууд хариу хэлж байгаатай агаар нэгэн юм шиг...
- Хурд ба логик
сэтгэлгээ: За энэ бол багадаа бараг Мат-даа сайн байсан уу муу байсан уу
гэдгийг шалгаж байгаатай төстэй. Гэхдээ ялгаа нь хурд. Үнэхээр сайн, ёстой хэд
хэдэн мэргэжлийн сертификат авчихсан, асар ариван туршлагатай, сайн гэгддэг хүмүүсийг
үнэхээр сайн уу гэдгийг нь өөр ажил хийлгээд, арай өөр аргачилалаар
ажиллуулаад, мөн өөр алба хэлтэст, эсвэл өөр компанид ажиллуулаад үзээд мэдэж
болно. Үнэхээр сайн бол тэр хүн өөрийн унаган логик сэтгэлгээгээ ашиглаад хаана
ч очсон сураад сураад, цавчаад цавчаад л байна. Аан үгүй, он цагийн уртад
өөрийн толгойдоо хатуугаар ойлгуулаад давтсан нэхий шиг дэвхийтэл сурчихсан хүн
бол өөр ажил хийхэд хэцүү. Тийм учраас л логик сэтгэлгээ болон түүний хурд сайн
байх нь бас нэн чухал. Үүнийг шалгах хамгийн дээд арга нь өнөөдөр IQ шалгалт.
Ямар тэр хүнээс Мат-ийн шалгалт авалтай нь биш.
За тэхээр
би энэ багахан ч гэсэн өөрийн бодлыг зөвхөн өөрийнхөө харах өнцгөөс л бичсэн
шүү. Тэрнээс биш ямар нэгэн зүйлийг буруутгах гэж биш, эсвэл ямар нэгэн зүйлд
дулдуйдаж, адгаж бичсэн зүйл байхгүй юм. Эцэст нь гэхэд өнөөдөр манай томоохон
компани корпорациуд бол үнэнийг хэлэхэд хүнийг ажилд авах HR систем нь үнэхээр
дампуурчихсан гэдгийг л хальт энд дурьдахыг хүслээ. Мөн миний энэ бичсэн
нийтлэл маягийн зүйлийн гол санаа нь шинээр ажилтан авах авахдаа дөнгөж
сургууль төгссөн залуучуудыг яаж сайн эсвэл муу? Гэдгийг нь таньж ажилд авч
болох талаас нь бичсэн юм шүү. Тэрнээс биш одоо өнөөх мундаг мундаг гадаадын
том сургуулийг дүүргээд ирсэн, өврийн олон диплом, мэргэжлийн сертификаттай
хүнийг ажилд авах бол толгойгоо гашилгах юун байхав?...
No comments:
Post a Comment