Бавуугийн Лхагвасүрэн гэдэг мундаг яруу найрагчийн энэ шүлгийг уншихаар бараг дотор арзайж, бие салгалах шиг болдог гэж манай найзууд ярьцгаадаг байж билээ. Нээрээ л унших бүрд л бүр дотор арзайлгамаар шүү. Нөгөөтэйгүүр энэ шүлэг залууст амьд сэрүүн аав ээжийгээ амьдад нь хайрлаж, халамжилж чадахгүй бол дараа нь хорвоогоос аргаа баран зүүд хүртэл гуйж явдаг зүүдний гуйлгачин болно шүү гэж сануулах, сэрүүлэг мэт утга бүхий шүлэг юм уудаа. За тэгээд ер нь залуус бид чинь аав ээжийгээ амьдад нь хайрлаж, халамжилна гэхээр нэг их том хаусанд амьдруулаад л, эсвэл нэг их гадаад дотоодоор аялуулаад л, эд мөнгөнд умбуулаад байх ямар ч шаардлагагүй гэж би боддог шүү. Зүгээр л эрүүл энх байж, бусдын адил сайхан амьдрал зохиож, олны дунд сайн нэртэй явж, хүний дээр гарч бусдыг дээрлэхэж, бусдад гай болоод байхгүй, хүний доор орж бусдын нүдний үзүүр болоод байлгүй амьдрахад л тэдэнд хамгийн том жаргал болох байх.
Энэ шүлгээр хийсэн дуу байдаг юм байна. Аяыг нь мундаг хүн (Н.Жанцанноров) хийж, мундаг хүн (Д.Сосорбарам) дуулсан байна. Аргагүй л мундагуудын хийсэн бүтээл болохоор 1,2 сонсоод л аманд аялагдаж байна. :).