Ойрд блог руугаа орж ирж худлаа үнэн бураагүй
юм байна. Тийм болохоор хэд хэдэн бичнэ дээ гээд шүдэндээ зуучихсан байсан
бодлуудаасаа эхнээс нь ганц нэг санаагаа нэг гарчигны дор буулгаад орхие.
Эхлэл : Дүгнэлт ба Зорилго (2015-2016)
Өнгөрсөн 2015 онд олон сайхан үйл явдалтайгийн
хажуугаар бас бус муу үйл явдалтай жил байлаа.
Гэхдээ мэдээж сайн нь муугаасаа их. Хамгийн том бэлэг бол манай гэр бүлд
шинэ хүн мэндэлж сайхан уур амьсгал, шинэ мэдрэмж, шинэ хариуцлага нэгээр
нэмэгдлээ. Аливааг өөрийнхөө болон үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хийчих юмсан
гэсэн бодолтой явдаг болохоор бид 2 үүнийхээ багахаан хэсэг болох хувийн
лагерийн газар авч өөрийн болголоо. Мэдээж энэ бол эхлэл. Манай гэр бүл 2015
онд бараг хийе гэсэн болгон, чадья гэсэн болгоноо л хийж, чадсан жил байлаа.
Эхнэр алс холын америкт очоод мэргэжлийнхээ хувьд томоохон туршлага
хуримтлуулсан эрдэм шинжилгээний хуралд суугаад ирлээ. Энэ мэт дурдаад байвал
сайхан зүйл их байлаа. Жилийн өмнө бичиж байсан post оо эргээд уншихад биелээгүй
зүйл бараг алга.