Ц.Хулан: Би дургүй

   Саяхан Facebook-ээр явж байтал нэг шүлэг байна шүү. Сайхан шүлэг байсан болохоор Share-лэж л орхилоо. Өмнө нь сонсож байсан гэлтэй үгсүүдийг өөртөө агуулах боловч жинхэнэ утга нь уншихаас нааш нарийн сайн ойлгогдхооргүй байхаар сайхан шүлэг. Тэгсэн атлаа бидний амьдралын энгийн энгийн анзаарагддаггүй боловч мэдмээр, дагаж мөрдмөөр, заримыг нь мэддэг, мэдээд дагаж мөрддөг аксиомууд хүртэл байх жишээтэй. Хүн болгон л өөр өөр өнцгөөс харах байх л да... Миний хувьд бол жинхэнэ дагаж мөрдөх нь битгий хэл хүүгээ том болохоор нь хүртэл ийм байдаг тийм байдаг гээд жишээ татаад яриад өгчихмөөр зарим зүйлс...



Цаг гозойж байхад би алс замд гарахгүй
Цангинтал хундага хага шиддаг Орос занд дургүй
Цайг нь уучихаад аягыг нь хөмрөх дургүй
Цагаа олж ухаантанаа хайрладаггүй Монгол занд би дургүй
Өлийд бүдрээгүй ажнайг магтаалаар булж алах дургүй
Үхэлд ч автаагүй баатар эрийг одонгоор дарж авахад дургүй 
Үс нь буурал хөгшин намбагүй явахад би дургүй
Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургүй
Цэцгэн охид надаас янжуурын гал сураглахад би дургүй
Цэмцгэр нь дэндүү харчуул цагаан гартнуудад дургүй
Цэвэр цааснаа шүлэг биш матаас бичихэд би дургүй ээ
Доголон хүний дэргэдүүр би гүйж өнгөрөх дургүй
Дороо эргэцэх илжиг мэт олны дунд гэлдрэх дургүй
Ядуусын дунд гангалах дургүй
Тансаг найран дээр ганцаардах дургүй 
Яруу найрагчийг хэтэрхий урт наслахад 
Яагаад ч юм бэ би дургүй ээ
Холоос айсуй морьтон гэнэт өөр зүгт давхихад дургүй
Холбиромтгой ааш уян жаданд дургүй
Нүүрнээс далдуур муу хэлэх
Нүдэн дээр минь гөлөг зодоход бүр дургүй
Хэтэрхий халуун, хэтэрхий хүйтэнд дургүй
Хэтэрхий омголон, хэтэрхий ноомойд дургүй
Бурханыг нулимах адыг өргөмжилөхөд дургүй
Бусдад дагаар орох, адгуусыг тамлахад бүр дургуй ээ
Дургүй бүхнийг минь үзүүлж ханасан эх орон минь
Дургүйгээ хүртэл хайрлах гэж би хүү чинь болсон
Цайг нь уучихаад аягыг нь хөмөрдөггүй ёсоо бодож
Цаг гозойж байсан ч би тань дээр ясаа тавина даа эх орон ...

No comments:

Post a Comment