Эрхэм залуус аа! Салхинд
туугдсан хамхуул мэт амьдарч, сайхан биеэ зөнд нь орхин, гаргуунд нь хаяж яавч
болохгүй ээ. 19-р зуунд амьдарч туурвиж байсан хуульч хэмээх Сандаг найрагчийн
салхинд хийссэн хамхуулын тухай шүлгийг дунд сургуульд сурч байхад бидэнд
цээжлүүлдэг байж билээ. Өрнөх амьдралаа өөрийн ухаанаар залж жолоодож чадахгүй,
салан задгай явж салхинд туугдсан хамхуул шиг дэгдэн хийсч байдаг болчих вий
гэж сэрэмжлүүлэн, болгоомжлуулсан багш нарын маань хүмүүжүүлэх мэргэн ухаан энэ
шүлгийг бидэнд цээжлүүлдэг байж.
Гэнэн сэтгэл киноны дуу
Орчлонд
хавар ирэх цагт нь хө
Оргил
хангай нь цэцэглэнээ найз минь
Хангайн
цэцэгсийн цэцэглэхийг харахаараа
Хайрын
сэтгэл уярнаа анд минь
Ээжийн хоёр хүү шиг ижилдсэн
Эвийн түшигтэй анд минь дээ хө
Дэлхийд
хавар ирэх цагт нь хө
Дэлгэр
хангай цэцэглэнээ найз минь
Дэнжийн
цэцэгсийг ганхахыг харахаараа
Дэврүүн
сэтгэл баяснаа анд минь
Ээжийн хоёр хүү шиг ижилдсэн
Эвийн түшигтэй анд минь дээ хө
Хорвоод
хавар ирэх цагт нь хө
Хөвчийн
хангай цэцэглэнээ найз минь
Хослон
алаглах цэцэгсийг харахаараа
Хайрын өр
нимгэрч залуужнаа анд минь
Ээжийн хоёр хүү шиг ижилдсэн
Эвийн түшигтэй анд минь дээ хө
Labels:
Сайхан дуунууд...
Р.Чойном "Миний монгол" найраглалын хэсгээс 1
Морин туурайгаар эх тvvхийг тамгалсан
Монголын тухай тэгвэл би дуулж єгье.
Уужим энэ орны vvдийг нээж
Унаган шvлэгчийн нь хувиар хууч хєєрье !
Гандаж, мандаж, цэнгэж, зовж явсан
Газар газрын цэцэд мэргэд дундаас
Ямар ч хvн нь шvлгээр ярьдаг энэ орны
Яруу найрагч байх гэдэг амаргvй хэрэгээ.
Цэнхэр хадагны мяндсан ширхэг тоолон
Цэцэн ерєєлийн vгс нь асгаранхан гардаг
Уужим цээжтэй ахас буурлынхаа дэргэд
Уран vгээр тоогдоно гэдэг бэрхээ.
Labels:
Шүлэг
30 дахь удаагийн болор цомын эзэн шүлэг...
"...Уулсын
сэтгэлгээний тэлэлтийг..." /Н.Гантулга/
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг би дотоод
ахуйгаасаа мэдэрдэг
Уулсыг хэчнээн хайрлаж ижий шигээ, амраг бүсгүй шигээ санана
Уулс намайг яг л тэгж хайрлан толгод шигээ, хэдэн зууны өмнө өврөөс нь алга
болсон
Уусмал ягаан чулууд шигээ санана, зүрхнийхээ хөндүүр шиг л хүлээж авна
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг энэрэн хайрлахуйн цаг хугацаанаас мэдэрдэг
Эрх жаахан үр минь хүзүүнээс зүүгдэн шулганаад дээдийн жаргалыг амсдаг ч
Элэг зүрхний таталцлын гүүр-ганихралын дамжуурга модны үзүүрээс
Дэлхийн татах хүч шиг уулс ер бусаар соронздон, хацартаа энхрийлэн наадаг
Уулсыг хэчнээн хайрлаж ижий шигээ, амраг бүсгүй шигээ санана
Уулс намайг яг л тэгж хайрлан толгод шигээ, хэдэн зууны өмнө өврөөс нь алга болсон
Уусмал ягаан чулууд шигээ санана, зүрхнийхээ хөндүүр шиг л хүлээж авна
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг энэрэн хайрлахуйн цаг хугацаанаас мэдэрдэг
Эрх жаахан үр минь хүзүүнээс зүүгдэн шулганаад дээдийн жаргалыг амсдаг ч
Элэг зүрхний таталцлын гүүр-ганихралын дамжуурга модны үзүүрээс
Дэлхийн татах хүч шиг уулс ер бусаар соронздон, хацартаа энхрийлэн наадаг
Тааралдсан таалагдсан дуу....
Зиак... Ойрд энүүүгээр эргэлдээгүй юм байна шүү. Бодсон санасан, бичихээр төлөвлөсөн нэлээн хэдэн сайхан, час хийсэн санаа, сэдвүүд байгаа юмсан... Нэг сайхан нартай өдөр хамгийн гоё гэсэн сэдвийг нь барьж аваад дэмийртэл бичих юмсан. Ойрд блогоороо шагайх бүрдээ л нэг дуу юмуу, шүлэг оруулаад байгаа. Мэдээж миний блог дууны блог биш, бас шүлгийнх биш, мэргэжилийн маань талынх бүр ч биш. Ер нь миний бодлоор блогийг мэргэжилийнхээ чиглэлээр, эсвэл хэт албаны өнгө аястайгаар ч юмуу хөтлөх нь мань мэт шиг хүмүүст дэмий юм шиг байгаан. Өөрийн үзэл бодол, бодсон санасан зүйлсээ бичээд хөтлөөд яв гээд байхад жишээ нь " Энэ програмчлалын шинэ хэл нь, энэ шинэ технологи нь үүгээрээ давуу юм аа...." гээд бичээд байж байх илүүц мэт. Багш л биш бол... хэхэ. Гэхдээ тэдгээр постууд нь бусдад хэрэг болж байгаа бол бас сайхан хэрэг л дээ. Гэсэн хэдий ч өнөөдөр би энд мэргэжлийн чиглэлэрээ нэг шинэ содон зүйлийг олж мэдээд, эсвэл өөрт тулгарсан асуудлыг бусадтай хуваалцах гээд пост оруулсан оруулаагүй залуус юу хүссэнээ Internet гэгчийн ач тусаар тэртээ тэргүй олоод авчихаж байгаа ... Don't worry...
Labels:
Сайхан дуунууд...
Subscribe to:
Posts (Atom)