Тийм болхоор юу бодож санана, түүнийгээ л бичнэ. Заавал миний блогийг хүн орж уншаад доор нь коммент үлдээгээд сайлах муулах албагүй, хэн ч орж ирж уншихгүй байсан ч болно. Гол нь энэ чинь надад үлдэх миний хувийн тэмдэглэлийн дэвтэр шиг минь л зүйл шүүдээ... Би хүний өмнөөс амьдраагүй, хүнд таалагдах гэж дүр эсгэхгүй, хүмүүстэй заавал сэдэв уралдуулж, түүнийг ялан дийлүүлэхийн төлөө муулж бас сайлж, муулалцаж, сайлалцахгүй. Би энд хараалаа хэлнэ үү ерөөлөө бичнэ үү миний эрх юм.
За одоо гол зүйлдээ орий... Хүмүүс мэдэх байх Б.Бямбабаяр гуайн ая, Т.Галсан гуйн шүлэг "Ээжээс ерөөл хүсэх дуу" гэж байдаг да. Тэрийг янз янзын олон хүмүүс дуулсан байдаг. Тэгтэл нэг зохиолын дуучинархуу одонцор Мөнхбат гэдэг дуучин дуулжээ... Ямар гоё дуулаа вэ. Дамаа хоёрдугаар бадгийг нь дуулсан хүүхэн бүр гоё дуулсан байна лээ. Эмэгтай нь хэн гэдгийг нь мэдэхгүй юм. Ямартай ч тэгж сайхан чихэнд наалдахаар дуулсан болохоор нь тэссэнгүй шуугаад ирлээ ...
Буянтай ээждээ
хэлэлгүй таван сар тээсэн
Бумны нүднээс нуулгүй
таван сар тээсэн
Хайртай ээждээ хүү
чинь ханиа дагуулаад ирлээ
Есөн хүслийг тэгшлэх
ерөөлөө хайрла даа ээж минь дээ
Есөн хүслийг тэгшлэх
ерөөлөө хайрла даа ээж минь дээ
Түшээ ээждээ хэлэлгүй
таван сар тээсэн
Түмний нүднээс нуулгүй
таван сар тээсэн
Хайртай ээждээ охин
чинь ханиа дагуулаад ирлээ
Есөн хүслийг тэгшлэх
ерөөлөө хайрла даа ээж минь дээ
Есөн хүслийг тэгшлэх
ерөөлөө хайрла даа ээж минь дээ
Алтан нарнаас нуулгүй
амраг хоёр боллоо
Зангаа хэзээ ч
хазайхгүй заяаны ханиа оллоо
Хорвоод ахиад олдохгүй
хоёр сайхан ээж минь дээ
Есөн хүслийг тэгшлэх
ерөөлөө хайрла даа ээж минь дээ
Есөн хүслийг тэгшлэх
ерөөлөө хайрла даа ээж минь дээ
Есөн хүслийг тэгшлэх ерөөлөө хайрла даа бидэн
дээ
No comments:
Post a Comment