Р.Чойном "Миний монгол" найраглалын хэсгээс 1


Морин туурайгаар эх тvvхийг тамгалсан
Монголын тухай тэгвэл би дуулж єгье.
Уужим энэ орны vvдийг нээж
Унаган шvлэгчийн нь хувиар хууч хєєрье !

Гандаж, мандаж, цэнгэж, зовж явсан
Газар газрын цэцэд мэргэд дундаас
Ямар ч хvн нь шvлгээр ярьдаг энэ орны
Яруу найрагч байх гэдэг амаргvй хэрэгээ.


Цэнхэр хадагны мяндсан ширхэг тоолон 
Цэцэн ерєєлийн vгс нь асгаранхан гардаг
Уужим цээжтэй ахас буурлынхаа дэргэд
Уран vгээр тоогдоно гэдэг бэрхээ.


Гэхдээ :
“ Эрхийг сурахаар бэрхийг сур “ гэсэн
Эцэг євгєдийнхєє хvндэт сургааль дагаж
Эх болсон буурал Монголынхоо тухай
Энэ дэлхийд дуулах иргэн нь би байна !

Алтан говь, ногоон тал, цэнхэр хангай нь
Алагланхан тэнийсэн нарлаг тэнгэрийн орондоо
Эртний туульсын билгvvн цагаан хєлгєєрєє
Эзэн ард нь маргаашаа угтан довтлоосой.

Тариа vйлдвэрийн бэлэг тэмдэг нь ургаастай
Таван хошуу одыг зулай дээрээ єргєєстэй
Тайван энх тєрийн сvлдээ євєрлєсєн
Тавиун чєлєєт нийгэм журмын орны иргэн.

Монгол хэлэндээ Жангар, Гэсэрийг хуучилсан
Морин хуурандаа Жонон харыг хуурдсан
Зуун зуунтай гvндvv нь vгvй ханилсан
Зузаан бор Монгол Ард гэгч би байна.

Би –

Туулын усыг урсаа нь vгvй байхад
Тужийн нарсыг ургаа нь vгvй байхад
Алтай ханыг даваа – гvвээ байхад
Алтан говийг далай тэнгис байхад

Сайн морийг салаа туурайтай байхад
Сарлаг хайнагийг сарьдаг Химаалайд байхад
Хонь ямаадыг уулын гєрєєс байхад
Хонгор тэмээдийг Тангудын оронд байхад

Задын чулууг биежээ нь vгvй байхад
Зайран тэнгэрийг мэндлээ нь vгvй байхад
Урьдын урд усан галавын тэртээд
Эртийн эрт элир балрын тэртээд

Удган ээжийнхээ уйлан дуулах онгодоор
Улаан галыг vvлэн дээрээс залж
Урцан гэрээ Монгол овогтны голомтыг
Унхиалуулан асаасан буурал овогтон

Би –

Агуй хонгилын ханан дахь мянган наст чулуун дээр
Арслан зааны цусаар бух гєрєєс зурж
Ангийн хишиг гуйж, есєн тэнгэрт мєргєсєєр
Анхны нумын хєвчийг алдалж татсан эр

Би –

Хєвчин Монгол омогтны хєх толбот vрийг
Хєдєє хээрийн жаварт барсын арьсан дээр эх барьж
Гvрэлзэж байгаа хvйг нь хvрэл хутгаар эсгэж
Гvрэн их улсынхаа тулгын чулууг тулахдаа

Гантай хєє хуягаар єссєн биеэ чигжиж
Гянтат болд сэлмээр єрнє зvгийг чичиж
Гал усыг туучин тэнгэрийн хаяа хvрч
Галзуу догшин эзнийхээ нэрийг нэрлvvлсэн цэрэг.

Би –

Цайдам єргєн талаас шарга тахийг уургалж
Цавчим єндєр уулсаас сvрэг малыг буулгаж

Цас, бороо, шуургатай ширээсэн ган шиг тулсаар
Цагийн саалтанд уярсан чєлєєт талын нvvдэлчин.

Би –

Отог омгийн дажинд Онон, Хэрлэн цалгихад
Охин нойтон vрсээ хормой доороо нууж
Одоо – хожмын тvvхэнд Монгол угсааг vлдээх гэж
Одтой тэнгэрийг орчтол тэмvvлж тэмцсэн ижий.

Би –

Хvннv - Шаньюгийн vеэс хvч тэнхээтэй явлаа гэж
Хvний нутгийн шажны хvлээс гинжинд баглуулж
Хvvрнэн уйлах домогтоо эрх чєлєєг дээдэлж
Хvйтэн чулуун шоронд зогсоо нєгчсєн аав !

Би –

Хангайн дєрвєн мєрєн хага хєлдсєн євлєєр
Ханагар уудам орноо харийн дайснаас чєлєєлж

Харанхуй хуучин нийгэмийг гэгээн vеэр солих гэж
Харц ардын хувьсгалд тангаргаа єргєсєн ах.

Би –

Будант тэр онуудад шинэ соёлыг тvгээх гэж
Буун дуу намдаагvй шил талыг туулж
Ирээдvйн жаргалын тєлєє амь биеэ зориулсан
Ид залуу цагтаа цэнгэж амжаагvй эгч.

No comments:

Post a Comment