Данзанравжаа гуйн сургааль номлолын хэсгээс...

Сая твиттер харж суутал нэг хүн доорх Данзанравжаагийн сургааль номлолуудаас жиргэж байна. Үнэхээр тэссэнгүй. Сайхан үгс юм. Бүрэн бүтэн эсахийг нь мэдэх юм алга. Ямар ч байсан л их сургамжтай сайхан үгс.

Ажил бүтээхийн эрэмбэ нь мэдлэг чадвар дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь мэргэн түргэн даамай гурав

Ачлахын дээдээр ачлууштай нь ээж аав эх орон гурав
Асрахын дээдээр ачлууштай нь өтгөс нялхас хань гурав


Өсөхийн цагт санууштай нь бишрэл хичээл сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь сургаал үнэн үлгэр гурав

Үйл бүхнээс эрхэм нь бодох туурвих дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь төрөх орших үхэх гурав

Тэтгэх горимын эх нь наран саран хайр гурав
Тэжээх шимийн үндэс нь гал ус газар гурав

Мөчид хоосны жишээ нь өнгө мөнгө зэрэглээ гурав
Мөнх бусын дохио нь өтлөх элэх буурах гурав

Ажиллах цагийн хэмнэл нь өглөө өдөр орой гурав
Амьдрах цагийн хэмжээ нь балчир идэр өтөл гурав

Бадарч дээдлэхийн үндэс нь сэрэх санах тэмүүлэх гурав
Баларч дордохын тэмдэг нь унтах мартах тэрслэх гурав

Эгшин бүрийд цэгнүүштэй нь бие хэл сэтгэл гурав
Эгнэгт тордож явууштай нь билэг ухаан чадал гурав

Ялахын түрүүнд ялууштай нь нойр залхуу атаа гурав
Яруу төгс сурууштай нь яриа дуу хөгжим гурав

Өгөөмөр жаргал эдлэе гэвэл
Өр төлөөснөөс ангжиръя гэвэл
Өөрийн суудалд бусдыг зал
Бусдын оронд өөрийгөө зал

No comments:

Post a Comment