Хонгор нутгийн хүү нь болохоор...

Өнөөдөр цагаан сарын шинийн 3 ний өдөр. Би гэдэг хүн Улаан баатар хотод ажил дээрээ ажилаа хийгээд сууж байх. Миний байгаа газраас баруун тийш 640 орчим км ийн зайд миний төрсөн нутаг бий бөгөөд тэнд миний аав, ээж элгэн садан минь амьдран суух. Тэр газрын нэр нь Баянхонгор. Миний хүүхэд насны хамгийн гэгээлэг сайхан бүх дурсамж тэнд бий.
Зунд нь хөдөө гарч хонь хариулж, буурал ээж, эмээдээ туслаж, хотол олноороо байдрагийн гол, эрхтийн голыг даган нутагладаг хангай, тал хээрийн 2 хөдөөтэй хүн бий. Хөвсгөл далай, их нууруудын хотгор, дархадын хотгор, дорнодын тал, говь гурван сайхан, завхан гол, шилийн богд.... аль аль нь сайхан нутаг гэх ч миний хувьд хонгор нутгийн минь байгальд хаана нь ч хүрэхгүй. Сэтгэлд дотно болохоор тэр зүг рүү явна гэдэг хамгийн сайхан. Хавар нь шуурч, өвөл нь хүйтэрч, зун нь аагим халсан ч миний нутаг хүү наддаа цаанаа л нэг ээлтэй. Анх оюутан болж ирчихээд гэрээсээ холдож үзээгүй хүн би өвөлжингөө л баянбүрдний хад асга, байдрагийн голыг, бас төрж өссөн аймгийн төв дэх хашаа байшингаа... гудманд тоглож өссөн шороогоо зүүдлэдэг байж билээ.

Жил бүрийн цагаан сараар гэртээ харьдаг хүн би энэ жил харьж чадсангүй ээ. Ажил, амьдрал, бас бус зүйлсээс шалтгаалан амжсангүй. Найз нөхөд маань нэлээдгүй л явж шинэлцгээсэн сурагтай. Нэг найзтайгаа утсаар яриад сонин сайхан мэнд мэдтэл "Өнөө өглөө номгон хайрхан дээр гарч нар харлаа" гэнээ. Би тэссэнгүй, хэлж л орхилоо. Хэзээ байтлаа монгол хүн чинь төрсөн нутаг орныхоо шүтдэг уул овооны оройгоод нь машинтай гарч тулгаж зогсоож байгаад нар хардаг ёс байлаа даа. Би алхаж гар гэж байгаа юм биш л дэ. Гэхдээ л тэр ёс заншлыг би л лав мэдэхгүй. Номгон хайрхан бол тахилгатай уул, цагтаа лам хар тэр догшин уулыг номхотгохын тулд судар номоо мөр дамжуулан үүрээд гурван удаа тойрч горойлж байсан удаа бий гэдэг. Тэгтэл одоо болохоор дуртай нэгэн жаалууд ар хормойноос нь машинтай тойрч гарч овоонд нь тулж зогсоод дээр нь гарч нар харж хийморио сэргээдэг болсым байх. Нутгийн олны хүндэлдэг номгон хайрхан битгий хэл аймгийн  төвийн голд байх Эрдэнэмандал хайрханыг хүртэл шүтээнтэй уул хэмээн хүндэлдэг байсан цагийг би санаж байна. Бид өнөөдөр хэтэрхий ёс заншилаасаа хөндийрч, хэтэрхий техник технологийн эрин зуунд дасан зохицож байгаа байж болно. Би ч сүрхий ёс заншилаа одоо хүртэл мэддэг хүн биш. Гэхдээ тэнэг мал л биш бол өсөж төрсөн нутгийнхаа тахилгатай уулан овоон дээр машинтай гарч, овоонд нь бараг тултал машинаа зогсоож нар хардаг болтлоо тэнэг болчоогүй баймаар юм. Өөр нутаг орны мэдэхгүй хүн бол эргүү малнуудын гаргасан машин замыг дагаж явсаар байгаад орой дээр нь гарчихжээ гэхсэн. Бидний аав ээжүүд, өвөө эмээ нараас лав өдийг хүртэл Номгон хайрхан дээр гарч нар харах ёс байсныг асуугаарай малнуудаа!


За за жоохон бухимдлын шинжтэй зүйлс биччихлээ. Өөрт болохгүй гэж бодсон зүйлсээ хаана ч, хэнээс ч нуулгүй, тэсэлгүй л хэлж орхидог хүн. Энэ сайхан сар шинийн өдрүүдэд Баярмагнайгийн дуулсан хонгор нутаг дуу санаанд орж байна. Энэ дууны  үг бүр хонгор нутгийн минь говь хангай хээрийг 3 бадагаар хувааж дүрсэлсэн байдаг. Энэ сайхан нутагт төрсөн би...

Хонгор нутаг

Өдөржин нарыг тосон тольдсон
Өдөржин газраас бараа нь тодхон
Үүлсээ хураан хураар амьлуулсан
Үрчлээт баян сарьдгууд минь тэнгэрийн амьсгалтай

Дахилт :
Энхэр бага насаа үдсэн
Хонгор нутгийн хүү нь болхоор
Тэр зүгийн салхи нь хүртэл
Тэнгэрлэг бай гэх шиг сэвшээд байх юмаа
Шөнөжин сарыг ширтэн талимаарсан

Өнжин хонон туулсаар хүрдэг
Үндсээ эвэлгэж шимээр тэтэгсээн
Үйлэн хээтсэн тал минь эрднийн судалтай

Хашийн цагаан гол зэлэлсэн
Хоногийн газраас давхиад барамгүй
Эрт галвын домгоо шивнэсэн
Үүлэн шаргал говь минь нарны тоостой 

No comments:

Post a Comment