2014-2015

Нэг мэдэхэд 2014 дуусаад шинэ он гарах болчихжээ. Миний болоод манай гэр бүлийн хувьд овойж оцойсон, эсвэл цочирдож баярлам зүйлстэй жил байгаагүй ч хамаатан садан, гэр бүлэээрээ эрүүл саруул,  өвчин зовлонгүй сайхан жил боллоо. Хамгийн гол нь эрүүл мэнд болохоор үүнээс илүү сайхан жил гэж хаана байх вэ. Манай гэр бүлийн тухайд 2014 онд нэг хүсэн хүлээсэн зүйл байсан. Түүнийгээ арай л биелүүлж чадсангүй. Ирэх онд улам их мэрийж биелүүлэх болно гэж найдаж байнаJ.
 Эхнэр маань магистраа хамгаалж манай гэр бүлд сайхан үйл явдлууд бас болжээ болж. Миний тухайд гэвэл харин бодож, мөрөөдсөн зүйлстээ хүрэхийн тулд юу ч хийлгүй, хий л ярьсаар энэ оныг дуусгалаа. Ямар ч байсан бодож төлөвлөсөн, хүрэх гэсэн зорилготой байна гэдэг сайхан хэрэг шүү гэж өөрийгөө тайвшруулах нь даан ч сайхан J.  2014 онд ажлын тухайд ахлахынхаа ажлыг илүү сайн гартаа оруулж дадлагажуулсан гэж бодож байна. 2013 онд шинээр ахлахын албан тушаалд арай туршлагагүйтэж, удаа дараа алдаа гаргаж байсан бол 2014 он арай ондоо. Энэ нь надад элт мэдрэгдэж байлаа. Заа ажил ч яахав, хийх ёстой ажлаа, хийх ёстой цаг хугацаандаа хийгээд, хамт олонтойгоо эвсэг, найрсаг байвал тэгээд л хар аяндаа урсгалаараа болдог хойно.
Мөн зун амралтаа аваад гэр бүлээрээ хэрлэнгийн хөдөө аралд гарч хээр хонож, гэр бүлээрээ Баянхонгор явж, энэ зун хүссэнээрээ амарсан талаар манай эхнэр ч ам бардам ярьж байх нь сайхан байлаа.

Ирэх 2015 онд хүн бүр л өмнөө том зорилго тавьж байгаа байх. Миний хувьд гэвэл ямар ч байсан бодож төлөвлөсөн ажлынхаа 60%-ийг хийчихсэн байх төлөвлөгөөтэй байна. Мөн манай гэр бүлийн хувьд зуны сайхан дэлгэр цагт аялалаар явах 2 ч газар тоочиглосон байгаа. Түүн рүүгээ явахаар зэхэж байна. Жоохон нэр ус нь үл мэдэгдэх зүйлс бичиж байна гэж бодож магадгүй. Яаагаад бичихгүй байгаа гэвэл нэрийг нь хэлчихээр огт биелдэггүй гэдэг үгэнд би гүнээ итгэдэг мухар сүсэгтэн болохоор (ккк) хэлэхгүй байгаа буйзаа. Мөн эхнэр бид 2ийн хүсэн хүлээсэн нэгэн зүйл байгаа. Түүнийгээ ч биелүүлэхээр мэрийцгээх болно.
Заа тэгээд 2015 онд хамгийн гол нь намайг таньдаг, надтай хамааралтай, заа ер нь бүхий л хүмүүс эрүүл саруул, ямар нэг өвчин зовлонгүй байгаарай гэж ерөөе.  Дараа жилийн яг энэ өдөр дээрх бичсэн зорилгуудаас маань хэр их нь биелэсэнг мөн дүгнэн бичих болно.

Сайхан баярлаарай. Шинэ жилийн мэнд хүргэе!.

1 comment: