Говийн өндөр
Өнгөрсөн 6-р сард гэр бүлээрээ бидний ярьж заншсанаар говийн их догшин
ноён хутагт Данзанравжаагийн хамрийн хийдэд очоод, шамбалын орноор яваад ирлээ.
Өмнө нь говь нутгаар явж үзсэн ч гэсэн нэг л сонин, бас их гоё мэдрэмж төрсөнөө
энд хальт мөлт хуваалцья гэж бодлоо.
Бид 6 сарын 10 ны өглөөний нартай уралдаж эртлэн босоод урагш гаран
давхихад цэлийсэн тал биднийг УБ-аас ердөө 100 гаранхан км ийн зай өнгөрөөд л
угтсан. Урагш явах тусам зам нь сайхан, цэлийсэн талд нар яг зулай чанх дээрээс
тусч манай 2 ч (эхнэр хүүхэд хоёр маань) бага зэрэг зүүрмэглэх маягтай, би
дагаад машин барьж яваа хүн байж бага зэрэг зүүрмэглэх шинжтэй тул байн байн
зогсоод л. Эхнэр бид 2 аль хавраас хойш тийш явахаар хүсч, төлөвлөж байсан
болохоор хамаг хүсэл зориг тийшээ чиглэж, хоёул ажлаасаа чөлөө авч үр хүүхдээ
дагуулан урагш давхих нь тэр. Бид урагш давхисаар Чойрын наахана зогсож,
хооллож ундлаад хөдлөв. Нэг хачирхалтай нь биднийг Чойрт очиход өглөөний 9 болж
байсан ч маш халуун яг л УБ-гийн халуун өдрийн үд дунд аль хэзээний болчихсон
юм шиг санагдаж байв. Манай Баянхонгор аймаг зуны цагт халах үедээ халдаг ч
арай ч тэгэж цэлийсэн талд дагз руу халуун хайруулын тавагаар тас хийтэл цохиж
байгаа юм шиг халдагийг би сайн санахгүй байна. Гэхдээ манай Хонгор нутагт
миний очиж хараахан үзээгүй байгаа галбийн говь бас бий шүү дээ. Тэнд бас
адилхан л халдаг байх нь дамжиггүй.
Ингээд бид Чойроос хөдлөөд ёстой торох ганц мод, торойх ганц
донсолгоогүй сайхан замаар давхисаар Сайншандын ард антентай уулын ард зогсож
үдийн цайгаа ууцгаалаа. Хүү маань хамт явсан үеийн шахуу хамаатны ах нартайгаа
хамт энүүгээр тэнүүгээр голио барих гэж гүйлдээд л , бид хэд тэнд цаг гаран
тухлаад хөдөлцгөөлөө. Дараагийн зогсоол Сайншанд. Миний их сургуулийн ангийн
сайн найзын маань нутаг болохоор аймгийн төвөөр нь тойрч жоохон явлаа. Хадам
аав эндхийн хүн болохоор хамаатных нь ганц хоёр айлаар орлоо. Ингээд хэд гурван
цаг болсны дараа үдээс хойшхоноо шандаас урагш гарч 45 км давхин хамрийн хийд
дээр ирлээ. Тэнд биднийг нэг урлагийн гэмээр шахуу нэг ах угтаж авлаа. Тэр ах
бол ярьж хэлж байгаа нь яг л яруу найрагч. Үг гэдгийг урсгаад л, дундаа амьсгаа
авах нь бараг ховор гэж хэлэхэд хэлсдэхгүй. Энэ хүн бол хамрийн хийдээр биднийг
дагуулж явах хөтөч хүн. Энэ хүн бүх зүйлийг яг л яруу найргийн мөрүүд шиг
тайлбарлаж өгнө. Эхлээд мэлмий нүдэн дээр зогсоно, дараа нь хар ууланд алсаас
залбирч, хүслээ шивнэнэ. Хамгийн гол хэсэг нь энергийн төв хэсэг. Тэр улаан
чулууунуудтай хэсэгт хэвтэхэд нээрээ л арай өөр санагдаад байсан шүү. Сэргээд ч
байгаа юм шиг. За тэгээд яг энэ мэдрэмжийг мэдрэхийг хүсээд тэмүүлээд гэр бүлээ
аваад очоод ирсэндээ их баяртай байгаа. Ер нь залуус бид чинь хажуудаа байгаа
эх орныхоо сайн сайхныг мэдрээгүй байж гадны сайн сайхан руу үхэн хатан хошуурах
юмдаа. Гэхдээ бас нэг үеээ бодвол залуус маань эх орнооороо аялая, дугайтай
ингэж тойрьё, уулаад ингэж авирья гээд их өөр болсон юм шиг санагддаг. Тийм
болохоор ийм хүсэл тэмүүлэлтэй залуус их олон байгаа байхаа гэж бодож
байна.
За тэгээд эцэст нь хамрийн хийд, энергийн төвийн Facebook хуудсаар
зочилж яваад доорх бурхан багшийн сургаалийг уншсанаа энд мөн оруулья. Энэ
сургаалыг уншаад нэгийг бодож хоёрыг эргэцүүлнэ бизээ.
1. Хүний амьдралын
хамгийн том дайсан бол тэр өөрөө.
2. Хүний амьдралын хамгийн том тэнэглэл бол худлаа хэлэх.
3. Хүний амьдралын хамгийн том ялагдал бол их зан.
4. Хүний амьдралын хамгийн том гуниг бол атаархал.
5. Хүний амьдралын хамгийн том алдаа бол өөрийгөө алдах.
6. Хүний амьдралын хамгийн том гэм буруу бол үл талархах.
7. Хүний амьдралын хамгийн том харамсал бол өөрийн чанар чансааг доогуур үнэлэх.
8. Хүний амьдралын хамгийн том алхам бол унасны дараа босох.
9. Хүний амьдралын хамгийн том гарз хохирол бол итгэл найдвараа алдах.
10. Хүний амьдралын хамгийн том баялаг бол эрүүл мэнд, оюун ухаан.
11. Хүний амьдралын хамгийн том үүрэг харицлага бол чин сэтгэл.
12. Хүний амьдралын хамгийн том хишиг бол өгөөмөр сэтгэл.
13. Хүний амьдралын хамгийн том дутагдал бол үл ойлгох.
14. Хүний амьдралын хамгийн том тайтгарал бол буян үйлдэх
2. Хүний амьдралын хамгийн том тэнэглэл бол худлаа хэлэх.
3. Хүний амьдралын хамгийн том ялагдал бол их зан.
4. Хүний амьдралын хамгийн том гуниг бол атаархал.
5. Хүний амьдралын хамгийн том алдаа бол өөрийгөө алдах.
6. Хүний амьдралын хамгийн том гэм буруу бол үл талархах.
7. Хүний амьдралын хамгийн том харамсал бол өөрийн чанар чансааг доогуур үнэлэх.
8. Хүний амьдралын хамгийн том алхам бол унасны дараа босох.
9. Хүний амьдралын хамгийн том гарз хохирол бол итгэл найдвараа алдах.
10. Хүний амьдралын хамгийн том баялаг бол эрүүл мэнд, оюун ухаан.
11. Хүний амьдралын хамгийн том үүрэг харицлага бол чин сэтгэл.
12. Хүний амьдралын хамгийн том хишиг бол өгөөмөр сэтгэл.
13. Хүний амьдралын хамгийн том дутагдал бол үл ойлгох.
14. Хүний амьдралын хамгийн том тайтгарал бол буян үйлдэх
За мөн хамрийн хийдээр зочилоод ирэх аялал нэг иймэрхүү байлаа. Харин
энэ аялалаар яваад ирсний дараа нэг дуу сонсоход өөрийн эрхгүй тэр говь нутаг
санагдаад байгаагаа нуух юун. Энэ дууг зохиосон хүн нь манай баянхонгор аймгийн
Баянлиг сумын говь нутгийн нэгэн хүн цэрэгт явсан хүүгээ санан гансрахын эрхэнд
зохиосон юм гэнэ лээ. Энэ дууны нэр нь Говийн өндөр. За тэгээд энэ дууны үгийг
орууллаа.
ГОВИЙН ӨНДӨР
Говийн өндөр модонд
Голио намраар донгодно хө
Голын хайртай хүүтэйгээ
Горьгүй ч гэсэн уулзана даа
Ганган улаан тэмээгээр
Галбын говийг туулна даа
Гал шиг халуун нарандаа
Гандаж явна би чинь дээ
Ширээ бөхтэй тэмээ минь
Шаргын говийг туулна даа
Шинэхэн амраг хүүтэйгээ
Сэтгэлийн үгээ ярина даа
Говийн өндөр модонд
Голио намраар донгодно хө
Голын хайртай хүүтэйгээ
Горьгүй ч гэсэн уулзана даа
Ганган улаан тэмээгээр
Галбын говийг туулна даа
Гал шиг халуун нарандаа
Гандаж явна би чинь дээ
Ширээ бөхтэй тэмээ минь
Шаргын говийг туулна даа
Шинэхэн амраг хүүтэйгээ
Сэтгэлийн үгээ ярина даа
Мөн энэ дууг орчин үеийн монголын уртын болоод ардын дууны мастер хосууд үнэхээр сайхан дуулсан байна лээ. Тэр хувилбарыг нь доор хүргэж байна.
No comments:
Post a Comment