Монголын 100 суут хүн (The most influential 100 persons in Mongolian history)


   "Монголын 100 суут хүн" гээд ном гарсан юм байна. Цахим өртөөний сайтаар хэсч яваад мэдлээ. Тэгээд бүр 100 хүний бүгдийнх нь дэлгэрнгүй намтар байгаа гэнэ. Миний харснаар бол хамгийн сонирхол татсан хүмүүс гэвэл Доголон төмөр хаан, Бабур хаан, 4-р далай лам Ёндонжамц, Ламын гэгээн Лувсанданзанжанцан, С.Зориг агсан, Р.Чойном нар их сонирхол татаж байна. Энэ хүмүүс мэдээж багтахаас өөрцгүй гавъяатай хүмүүс. Харин энэ 100 хүний листээс хасчихмаар хүмүүс гэвэл ганц нэг хүн байна. Гэхдээ зөвхөн миний хувийн бодлоор шүү.

Тэдгээрт Чойбалсан, Бэгзийн Явуухулан нарыг багтааж болно. Чойбалсан гуайн хувьд бол миний уншиж, мэдсэн, сонссоноор бол хийсэн бүтээсэн нь их ч гэсэн, хороож , хорогдуулж, алж, талсан нь түүнээсээ их байх. Хэрвээ түүх гуйвчихаагүй л бол монголын их хэлмэгдүүлэлт түүний үе дээр хамгийн эд оргилдоо хүрсэн байх юм билээ. Улс орны хамгийн үнэ цэнэтэй  зүйлсийг хүн бүр тусгаар тогтнол, газар шороо гэж ярьдаг ч үнэндээ бо л тухайн улс үндэстэнг илтгэх ганцхан үнэт эрдэнэ бол хүн, тэр дундаа Монгол хэлээрээ ярьж, судсаар нь Монгол цус гүйж,үр сад нь Хөх толботой төрдөг Монгол хүн өөрөө шүү дээ. Энэ эрдэнийг устгахад гар бие оролцсон хүмүүсийг томоохон төлөөлөгч бол Чойбалсан.
Бэгзийн Явуухулан. Энэ хүний талаар нарийн ширийнийг мэдэхгүй. Зохиож, тууривсан шүлгүүд нь үнэхээр сайхан. Аугаа их авъяастай хүн. Тийм ч болохоороо Удвал гэгч зохиолчийн хавчилган дунд хэцүүхэн явсан гэдэг. Энэ хүний авъяас билэг яруу найрагчид дундаа дээгүүр үнэлэгддэг ч суут 100 хүн дотор бол ороход арай л...

За ингээд "Монголын 100 суут хүн" энэ номонд багтсан 100 хүний жагсаалтыг доорх байдлаар харуулж байна. Дэлгэрэнгүйг үзье гэвэл мэдээж номыг нь аваад уншихад болох байх.

Б.М.Дөш-ийн туурбисан "Монголын 100 суут хүн" номноос;

Монголын 100 суут хүн

1. Чинггис хаган (Chinggis khagan)  [1162-1227] /Их Монголын эзэнт улусын Их хаган, Монголын тулгур төрийг үндэслэгч, төрийн аугаа их зүтгэлтэн, суут их өрлөг, Дэлхийн хоёр дахь мянганы суут хүмүүн/

2. Багатур Модун шанюй (Bagatur Mao-Tun chanyu) [НТӨ 234-НТӨ 174]/ Монголын анхны төрт улус Хүннү гүрэнийг үндэслэгч, Хүннүгийн их шанюй, нүүдэлчидийн төрийн их бодлоготон, цэрэгийн суут их өрлүг/
3. Таншихуай багатур хаган (Tanshihuai khagan) [133-181], / Сйанби (Сүмбэ) улусыг үндэслэн байгуулагч, суут их өрлүг/
4. Хубилай хаган (Khubilai Khagan) [1215-1294], / Их Монголын эзэнт улусын Их хаган, Монголын Хөхэ Юан гүрэнийг үндэслэгч, байлдан дагуулагч, цэрэгийн суут зүтгэлтэн /
5. Сүбэдэй багатур (Subedei bagatur) [1176-1248], /Монголын суут өрлүг, цэрэг ба дайн-байлдааны Дэлхийн аугаа зохион байгуулагч/  
6. Өгэдэй хаган (Ögedei khagan) [1186-1241], /Их Монголын эзэнт улусын Их хаган, төр ба цэрэгийн суут зүтгэлтэн, дэлхий дахиныг төвшитгөн тохинуулагч/
7. Шарайд Минггату (Minggatu Sharaid) [1692-1764], /Суут их тоочи, мянганы аугаа эрдэмтэн, нэрт одон оронч, зурхайч/
8. Аттила хаган (Attila khagan) [406-453], /Хүн гүрэний их хаган, аугаа байлдан дагуулагч, цэрэгийн суут өрлүг/
9. Бату хаган (Batu khan) [1205-1255], /Алтан Орду улусыг үндэслэгч, Алтан Орду улусын хаган, суут их өрлүг/
10. “Доголон” Тэмүр гүр-хаган (Temur gur-khagan; Gur Emir Tamerlane) [1336-1405], /Тэмүрийн хант улусыг үндэслэгч, Аугаа байлдан дагуулагч, цэрэгийн суут их өрлүг/
11. Шулугун хаган (Shulugun khagan) [366-410], /Их Нирун улусын хаган, цэрэгийн суут өрлүг, төрийн нэрт зүтгэлтэн/
12. Еншөөбүү Ренчин (Yenshööbüü Renchin) [1905-1977], /Монголын суут их эрдэмтэн, Арадын билиг зүйч, их зохиолч/
13. Мөнгхэ хаган (Möngke khagan) [1208-1258], /Их Монголын эзэнт улусын Их хаган, байлдан дагуулагч, цэрэгийн суут өрлүг, нэрт тоочи/
14. Бабур хаган (Babur khan) [1483-1530], /Их Могол Улусыг үндэслэгч хаган, цэрэгийн суут их өрлүг/
15. Тунгалаг цоржи Агваанбалдан (Agvang-Baldan chorji) [1797-1864], /Суут их гүн ухаантан, суут эрдэмтэн, их зохиолч, яруу найрагч/
16. Елюй Абаужи хаган (Yelü Abaoji khagan) [872-926], /Монголын Хитан улусыг үндэслэгч, Хитан улусын Их хаган, цэрэгийн суут их өрлөг, төрийн их бодлоготон/
17. Хүлэгү ил-хаган (Hülegü il-khan) [1217-1265], /Монголын Ил хагант улусыг үндэслэгч, суут их өрлөг/
18. Бату-Мөнгхэ Даян хаган (Batu-Möngkhe Dayan khagan) [1464-1517], /Монголын Их хаган, төр-цэрэгийн их зүтгэлтэн/
19. Баян хаган (Bayan khagan) [538-602], /Нирун-Аварын хагант улусыг үндэслэгч, төрийн нэрт зүтгэлтэн, суут өрлөг/
20. Хабул хаган (Khabul khagan) [1084-1148], /Монгол ханлиг улусыг үндэслэгч хаган, төрийн их зүтгэлтэн, цэрэгийн суут өрлүг/
21. Хотохочин Эрдэни Багатур Хунгтайжи (Khotogochin Erdeni Bagatur khongtayiji) [1587-1663], /Ойрадын Зүүнгарын хагант улусыг үндэслэгч, чорос аймагийн ноён тайши, “Их цааз” хуулийг зохиогч, төр-цэрэгийн их зүтгэлтэн/
22. Боржигин Д.Нацагдоржи (Borjigin Natsagdorji) [1906-1937], /Монголын орчин үеийн утга зохиолын үндэсийг тавигч, Их зохиолчи, суут их яруу найрагч/
23. Елюй Даши гүр-хаган (Yelü Dashi gur-khan) [1087-1143], /Хара Хитан улусыг үндэслэгч, гүр хаган, төр-цэрэгийн их зүтгэлтэн, их өрлүг/
24. Халха-ийн Ханду-Доржи ноён (Khandu-Dorji noyan of the Khalkha) [1871-1915], /Төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн, Монголын тусгаар тоготнол, эрх чөлөөний хувьсгалт хөдөлгөөний Их удирдагч/
25. Зэбэ ноён (Jebe noyan) [1180-1225], /Монголын суут их өрлүг багатур/
26. Мандухай сэцэн хатун (Mandukhai sechen khatun) [1449-1510/1526], /Төрийн нэрт зүтгэлтэн, сэцэн билэгт багатур, цэрэгийн их өрлүг, хатан зоригт хатун/
27. Акбар хаган (Akbar khan)  [1542-1605], /Их Могол улусын хаган, суут өрлөг, байлдан дагуулагч, төрийн их зүтгэлтэн/
28. Номун-гэрэл Чойжи-Одсэр бандида (Nomun-gerel Choyiji-Odser bandida) [1250-1321], /Монголын хэл бичигийн суут эрдэмтэн, яруу найрагч, гүн ухаантан/
29. Мухулай ноён (Muqulai noyan)  [1169-1223], /Өрлүг багатур, төрийн нэрт зүтгэлтэн, цэрэгийн суут өрлүг, цэрэг-байлдааны онолч/
30. Өндөр гэгээн Занабазар (Öndör gegeen Zanabazar)  [1636-1723], /Монголын будда-ийн шашины тэргүүн, шашин-төрийн их зүтгэлтэн, нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, суут уран барималч/
31. Хатан багатур Магсуржаб ноён (Khatan bagatur Magsurjab noyan of the Khalkha)  [1878-1927], /Төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн, суут их өрлүг/
32. Баян өрлүг (Bayan örlüg of the Baarin) [1236-1295], /Монголын суут их өрлүг, нэрт яруу найрагч/
33. Үлүг бэхи хан (Ulugh Bekhi khan)  [1394-1449], /Одон ороны судлалын суут эрдэмтэн, их тооч, төрийн нэрт зүтгэлтэн/
34. Галдан Бошогту хаган (Galdan boshogtu khagan) [1632/1644-1697], /Зүүнгар улусын хаган, суут их өрлүг, төр ба шажины нэрт зүтгэлтэн/
35. Хөхэ-Тэмүр өрлүг (Köke-Temür örlüg) [1328-1373], /Монголын суут их өрлүг багатур, цэрэгийн их зүтгэлтэн/
36. Агваанхайдав (Agvaankhaidüb) [1779-1838], /Будда-ийн шашины гүн ухаантан, суут эрдэмтэн, зохиолч, нэрт соён гэгээрүүлэгч, шашиныг шинэтгэгч/
37. Түмэдийн Алтан хан (Altan khan of the Tumed Mongols)  [1507-1582], /Төрийн их зүтгэлтэн, суут их өрлөг, будда-ийн шашиныг дэлгэрүүлэгч/
38. Хатагин Дамдинсүрэн (Khatagin Damdinsürüng)  [1908-1986], /Суут их эрдэмтэн, зохиолч, яруу найрагч, бичигийн их эрдэмтэн, судлаач/
39. Гүүши хан Төрү-байху (Güshi khan Törü-Baikhu) [1582-1654], /Монголын Хошуудын хант улусыг үндэслэгч, төр-цэрэгийн их зүтгэлтэн, их өрлүг/
40. Хотохойдын шадар ноён Чинггүнжаб (Chinggunjab shidar noyan of the Khotokhoids)  [1710-1757], /Төрийн зүтгэлтэн, цэрэгийн нэрт өрлүг, тусгаар тогтнолын төлөө цуцашгүй тэмцэгч, хатан зоригт эх оронч баатур/
41. Тоба Шэгүй хаган (Tuoba Shegüi khagan)  [371-409], /Тоба Вэй улусыг үндэслэгч, Тоба улусын хаган, их өрлүг, төрийн их зүтгэлтэн /
42. Сайжин Солийн Данзан (Sayijin Soliyin Danjin)  [1883-1924], /Төрийн нэрт зүтгэлтэн, Арадын хубисгалын их удирдагч/
43. Догсомын Бодоо (Dogsomiin Bodoo) [1885-1922], /Төрийн нэрт зүтгэлтэн, Арадын хубисгалын их удирдагч, зохиолч, яруу найрагч/
44. Ноён хутугту Данзанрабжай (Noyan khutugtu Danjin-Rabjai) [1803-1856], /Монголын их соён гэгээрүүлэгч, их яруу найрагч, гүн ухаантан, төр, шашин, нийгэм, урлаг, соёлын нэрт зүтгэлтэн/
45. Хара Хула хан (Khara Khula khan) [1568-1634], /Зүүнгарын хагант улусыг үндэслэгч, төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн/
46. Зая Бандида Намхайжамцо (Zay-a Bandida Namkhai-Jamchu) [1599-1662], /Бичигийн их эрдэмтэн, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, шашин ба төрийн нэрт зүтгэлтэн/
47. Сүхэ багатур өрлүг (Sukhe Bagatur örlüg) [1892/1893-1923], /Монгол Арадын журамт цэрэгийн их өрлүг, нэрт хувьсгалч, улус төрийн зүтгэлтэн/
48. Халха-ийн цөхүр Түмэнхэн Цогто хан (Chogtu chökhür noyan of the Khalkha) [1581-1637], /Халха-ийн их багатур, эх оронч, төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн, их яруу найрагч/
49. Хөө өрлүг хан (Khö örlüg khan of the Torguds)  [1570-1644], /Халимаг Монголын (Торгууд Ойрад) ханлиг улусыг үндэслэгч, төр-цэрэгийн их зүтгэлтэн, их өрлүг/
50. Боржигин Инжаннаши (Borjigin Injannashi)  [1837-1892], /Их сударч, нэрт түүхч, зохиолч, бичигийн суут эрдэмтэн, уран зураач, гүн ухаантан/
51. Манглай багатур Дамдинсүрэн (Manglai bagatur Damdinsürüng of the Bargu) [1871-1921], /Суут их өрлөг, тусгаар тогтнолын төлөө цуцашгүй тэмцэгч, төрийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч/
52. Цахар гэбши Лувсанчүлтэм (Chakhar gebshi Lubsang-chültim) [1740-1810], /Анагаах ухааны суут эрдэмтэн, одон оронч, зурхайч, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, их бичигийн эрдэмтэн лама/
53. Эсин тайши хаган (Esin taishi khagan)  [1407-1455], /Монголын хаган, Ойрадын суут их өрлүг/
54. Чойбалсан өрлүг (Choibalsang örlüg) [1895-1952], /Төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн, их өрлүг, хувьсгалч, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, Их Монголын төлөөхи хөдөлгөөний их зүтгэлтэн/
55. Сүмбэ хамба Ишбалжир (Sumbe Khambo Ishbaljir) [1704-1788], /Суут эрдэмтэн, одон оронч, зурхайч, гүн ухаантан, нэрт түүхч, зохиолч, анагаах ухааны их эрдэмтэн/
56. Бэгзийн Явуухулан (Begziin Ibaukhulan) [1929-1982], /Дорно-ийн их яруу найрагч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн/
57. Хасан илэ-хаган (Ghazan ile-khagan)  [1271-1304], /Илхаадын улусын Ил-хаган, төр-цэрэгийн их зүтгэлтэн, нэрт эрдэмтэн, гүн ухаантан/
58. Ойрадын Амурсанаа хаган (Amursanaa khagan) [1718-1757], /Ойрадын хаган, Их өрлүг, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч/
59. Лувсанжамба-ийн Мөрдоржи (Great composer Mördorji Luvsanjamba) [1919-1996], /Монголын суут их хөгжимийн зохиолч/
60. Эфтал хаган (Hephthal khagan)  [400-455], /Цагаан Хүн нарын Эфталит улусыг үндэслэгч, төр-цэрэгийн их зүтгэлтэн/
61. Тохтамиш хаган (Tokhtamysh khan)  [1350-1406], /Алтан орду улусын хаган, төр-цэрэг их зүтгэлтэн, суут өрлүг/
62. Ногай хан (Nogai khan)  [1225-1299], /Монголын суут өрлүг багатур, Алтан Орду улусын төр, цэрэгийн нэрт зүтгэлтэн/
63. Тугтан Юмжаагийн Цэдэнбал (Tugtan Yumjaagiin Tsedenbal) [1916-1991], /Төрийн их зүтгэлтэн, эв хамт-нийгэм журамын сурталын үеийн удирдагч/
64. Түмэн засагту хаган (Tümen jasagtu khagan) [1539-1592], /Монголын Их хаган, төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн/
65. Шарайд Цэвээн (Sharaid Tseveng; Tseveng Jamsarano) [1880-1942], /Их эрдэмтэн, нэрт соён гэгээрүүлэгч, төрийн зүтгэлтэн, Монголын тусгаар тогтнол ба эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч, нэрт түүхч, сурган хүмүүжүүлэгч, гүн ухаантан, нармай монголын үзэл санааны их онолч/
66. Абатай сайн хан (Abatai sain khan)  [1534-1586], /Төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн, будда-ийн шашиныг дэлгэрүүлэгч/
67. Цагаан тэмээтү Рэнчиний Чойном (Chagan temegetu Renchinii Choinom) [1936-1979], /Монголын суут их яруу найрагч, нэрт зохиолч, монголын түүх ба соёлыг магтан дуулагч/
68. Өсө-бэхи хаган (Üzbeg khan)  [1282-1341], /Алтан Орду улусын хаган, төр-цэрэгийн их зүтгэлтэн/
69. Хаши Хэрэй хан (Haci Giray khan)  [1410-1466], /Монголын ханлиг Крым Орду улусыг үндэслэгч, Алтан Орду улусын төрийн их зүтгэлтэн/
70. Лама-ийн гэгээн Лувсанданзанжанцан (Lama gegeen Lubsang-Danjin-Jangchan) [1639-1703], /Суут эрдэмтэн, шашины нэрт зүтгэлтэн, одон оронч, их зурхайч, оточи/
71. Хөбдүүд Санжаасүрэнгийн Зориг (Khöbdüüd Sanjaasurengiin Zorig) [1962-1998], /Монголын төрийн нэрт зүтгэлтэн, Арадчилсан хөдөлгөөний Их удирдагч/
72. Гүюг хаган (Güyüg khagan)  [1206-1248], /Их Монголын эзэнт улусын Их хаган, төрийн их зүтгэлтэн/
73. Галдамаа багатур (Galdamaа bagatur)  [1635-1667], /Ойрадын төрийн нэрт зүтгэлтэн, суут өрлүг/
74. Муюунхуй Жологуй шанюй (Muyun-Khui Jologui chanyu) [269-333], /Муюн улусыг сэргээн байгуулагч, Их шанюй, их өрлүг, төрийн их зүтгэлтэн/
75. Сайн ноён хан Намнансүрэн (Sayin noyan khan Namnansürüng) [1878-1919], /Төрийн их зүтгэлтэн, тусгаар тогтнол ба эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч/
76. Татар хаган (Tatar khagan)  [380-429], /Их Нирун улусын хаган, төрийн нэрт зүтгэлтэн, их өрлүг/
77. Халха-ийн Зая бандида Лубсанпэринлэй (Zaya Bandida Lubsang-Perinlei) [1642-1715], /Будда-ийн шашины нэрт зүтгэлтэн, гүн ухаантан, их эрдэмтэн, оточи, зохиолч, түүхч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч/
78. Аюухи хан (Ayuki khan)  [1642-1724], /Халимаг Монголын ханлиг Торгууд Ойрад улусын хан, төр-цэрэгийн их зүтгэлтэн, их өрлүг/
79. Галзууд Агваан-лувсан лхарамба (Galzut Agvang-Lubsang) [1853-1938], /Буриад Монголын шашины их зүтгэлтэн, улус төрийн нэрт зүтгэлтэн, бичигийн их эрдэмтэн, яруу найрагч, соён гэгээрүүлэгч/
80. Хүчүм хан (Küchüm khan)  [1530-1605], /Монголын Шибэрийн хант улусын хан, их өрлүг/
81. Хэбэх хаган (Kebek khan)  [1278-1326], /Цагадайн улусын хаган, төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн/
82. Сорхугтани бэхи хатун (Sorghaghtani beki khatun)  [1198-1252], /Монголын тулгар төрийн нэрт зүтгэлтэн,  ухаант хатун, соён гэгээрүүлэгч/
83. “Лүнгриг” Дандар маарамба (Löngrig Dandar maaramba)  [1831-1920], /Анагаах ухааны их оточи эрдэмтэн, маарамба, эм зүйч, гүн ухаантан, яруу найрагч, зохиолч/
84. Хотохойдын Алтан хан Шолой Убаши Хунгтайжи (Altan khan Ubasi khong-tayiji of the Khotokhoid)  [1567-1627], /Хотохойдын ханлигийг үндэслэгч, төр-цэрэгийн их зүтгэлтэн/
85. Алаша лхарамба Агваандандар (Alasha Lkharamba Agvang-Dandar) [1759-1842], /Суут гүн ухаантан, нэрт зохиолч, яруу найрагч, хэл шинжилэлийн их эрдэмтэн/
86. Мэнгли Хэрэй хан (Mengli Giray khan)  [1440-1515], /Монголын ханлиг Крым Орду улусыг үндэслэгч, Алтан Орду улусын төрийн их зүтгэлтэн/
87. “Марзанг” Шираб (Marzang Shirab)  [1869-1939], /Монголын их зураач, орчин үеийн уран зурагийн үндэслэгч/
88. Ишданзанванжил (Ishe-danjinvangjil)  [1854-1907], /Өбөр Монголын Их эрдэмтэн, зохиолч, яруу найрагч, алдарт оточи эмч, соён гэгээрүүлэгч/
89. Тогтаху-төрү ноён (Togtakhu-törü noyan)  [1797-1887], /Төрийн нэрт зүтгэлтэн, Их соён гэгээрүүлэгч, эдийн засагийн шинэтгэгч/
90. Шихи-Хутуг ноён (Shikhi-Khutug noyan of the Tatar)  [1194-1276], /Төрийн их заргачи, хууль цаазын зарчимыг үндэслэгч/
91. Елюй Чуцай (Yeh-lü Chu-tsai)  [1190-1243], /Төрийн нэрт зүтгэлтэн, гүн ухаантан, их эрдэмтэн, яруу найрагч/
92. Баядын их туульчи Парчин (Choros Parchin of the Bayads) [1855-1926], /Ойрад-Монголын их туульчи, нүүдэлчидийн соёлыг дэлгэрүүлэгч/
93. Халимагийн их туульчи Элээн Овла (Eleen Ovla of the Kalmyks) [1857-1920], /Халимаг-Торгуудын их туульчи, нүүдэлчидийн соёлыг дэлгэрүүлэгч/
94. Мухаммэд Шэйбани хан (Muhammad Shaybani khan) [1451-1510], /Өзбэгийн хант улусыг үндэслэгч, Алтан Орду улусын төрийн их зүтгэлтэн, яруу найрагч/
95. Гахан Абага нар Хөхөлтийн Даваа (Gakhan-Abaga nar Khökhöltyin Davaa)  [1922-2006], /Халимаг-Ойрадын их яруу найрагч/
96. Чорос Гүркин Айдарда (Choros Gürkin Aidarda)  [1870-1937], /Ойрадын их зураач, төрийн нэрт зүтгэлтэн, шашины сурталтан, яруу найрагч/
97. Монгуш Буян-бадараху (Mongush Buyan-Badarakhu)  [1892-1932], /Тува Урианхайн төрийн их зүтгэлтэн, нэрт яруу найрагч/
98. Тугухун хаган (Tugukhun khan)  [260-317], /Тугухун улусыг үндэслэн байгуулагч, хаган, их өрлүг, төрийн их зүтгэлтэн/
99. Өлзэйтү Дондог (Öljeyitü Dondog; Dondok Üljeyitüev)  [1936-1972], /Буриад-Монголын их яруу найрагч/
100. Далай Лама Ёндон-Жамцо (Dalai Lama IV Yondan-Jamtso)  [1589-1616], /Будда-ийн шашины тэргүүн, Монгол-Түбэдийн шашины нэрт зүтгэлтэн/

“Монголын 100 суут хүн” ном;



No comments:

Post a Comment