БЯЦХАН СУРГААЛ (Р.Чойном)


   Чойном гэдэг хүн хойч үедээ агуу ихийг үлдээжээ. Түүний бичсэн шүлгүүд, хэлсэн үгс, бүтээлүүд... Бүгд материаллаг бус, идэж ууж, өмсөж зүүхүйц биш ч гэсэн муухан эрдэмтний насаараа цаасан дээр сараачиж, эцэст нь хэвлэлд өгөөд түүнийгээ НОМ хэмээн нэрийдсэн уйтгартай, найруулга муухан, зузаан зузаан ботиудын дэргэд үнэлж баршгүй өв хөрөнгө. Түүний шүлгүүдийг унших тусам хэзээ ч уйддаггүй, хэзээ ч зохион бичлэг шиг жинхэнэ зохиосон юм шиг санагддаггүй. Яг л байгаа байдлыг байгаагаар нь... Ер нь ч тэгээд амьдралд хамгийн ойр зүйлийг өгүүлсэн, ярьсан, бүтээсэн, бүтээхийг хүсч яваа хүмүүс олонд таалагддаг нь жам юм шиг. Чойном бүтээлүүддээ түүнийг л шингээсэн юм шиг. Чойномын ихэнх шүлгүүдийг хүмүүс мэдэх байх. Харин надтай санаандгүй доорх Бяцхан сургаал нь тааралдлаа. Түүнийг блогтоо оруулж байна. Үнэхээр үнэн үгтэй юмаа....


Ямар ч юмыг хийж сур
Ядаж хийснээ хэрэглэж сур.
Єчнєєн зовж байж бvтээсэн юм даа гэж
Єєрєє єєрєєсєє бvv харамла.

АРГА БИЛЭГ


Зарим хүн өөрийнхөө хийж байгаа зүйлийг, эсвэл хийх гэж, хэрэгжүүлэх гэж бодож явдаг зүйлсийг ганцхан үнэн зөв мэт бодох юм. Бүр түүнийгээ теором аятай баталчихсан юм шиг нарийн чиг шугам гарган түүндээ бүхий л амьдралаа зориулан зүтгэнэ хэмээн амандаа нууцхан тангараг өргөх нь нэгэн бодлын бахархууштай. Бусад нь түүний хийж, хэрэгжүүлж буй ажлыг үнэлэхгүй, ойшоохгүй байхаасаа илүү өөртэй нь адил хэмжээнд ойлгож хүлээж авахгүй л бол тэр хэн ч биш.

Блогоо сэргээх санаатай...



      Блог хөтлөөгүй 2 жил болсон байна. Их сургуулиа төгсөөд бас 2 жил болох гэж байна. Оюутан байхдаа энэ блогийг нээгээд ганц нэг сэдвийг оролдож, оромдож, бичих хүсэлдээ хөтлөгдөн бас бус блогчдыг дуурайж зарим сэдвээр зөвөлгөө энэ тэрийг бичиж байв. Харин блог шиг сайхан блогийг би хөтлөж байсан эсэхээ сайн мэдэхгүй. Ер нь блог шиг нэг сайхан блог ямар байх ёстой юм болоо?
     Зарим хүмүүсийн блог дандаа өөрт тулгарсан амьдралынхаа өрнөлүүдийн талаар бичсэн байх юм. Асуудал, бэрхшээл, баяр, гуниг, хэн нэгнийг өрөвдөх сэтгэл, өшөө хонзон агуулсан ганц нэг нийтлэлүүд... Уншихад үнэхээр сайхан сайхан адал явдлаар дүүрэн амьдралаа бичсэн хүмүүс цөөнгүй. Дахин дахин дараагийн нийтлэлүүдийг нь уншаад баймаар. Тэгтэл зарим нь өөрийн амьдралаа бичиж байгаа нь энэ гээд бараг л баасан шээсэн, хүнд хөнгөнөөр морь харсанаа хүртэл дэлгэрэнгүй бичих нь холгүй. Үнэхээр өрөвдмөөр.
     Зарим нэг нь, ер нь өнөөгийн залуусын ихэнх нь шинэ техник технологи, дэлхий дахины ололт амжилт, нээлтүүдийг нэгнээсээ уралдан барин баримт сэлт, зураг хөрөг, видео бичлэгтэй нь дэлгэн тавьж, түүн дээрээ ам уралдан коммент үлдээцгээж, маргаж, магтаж, хэлэлцэж байх юм. Нэг бодлын их магтууштай ч хайран цаг гэмээр.
     Зарим хүмүүсийн блогт дандаа шүлэг, дуу, дууны үг, хамтлаг дуучдын цомгууд, сонирхолтой видео энэ тэрээр дагнасан байх юм. Урлагийн виртуал сан хөмрөг гэлтэй. Харамсалтай нь тэр бүх нүр их хөдөлмөрөөрөө цуглуулсан сан хөмрөгийг нь блогоор зочилж байгаа хүнд нэг удаа зочлоод гарахад сайхан ч хүнд наалдах зүйл ховор. Ер нь ч тэгээд блог дээрх мэдээлэл заавал хүнд наалдахаар мэдээлэл байх ёстой ч юмуу үгүй ч юмуу бүү мэд...
     Бичиж байгаа хүнд нь л сайхан сэтгэгдлийг үлдээж, түүнийгээ бусадтай хуваалцах нь хамгийн сайхан блог ч юмуу. За ямар ч байсан энэ сэдвээр дахин бүр дэлгэрэнгүй хөндөх болно. Ингээд халит орхье.
     Ямартай ч блогоо сэргээсэндээ баяртай байна.

БЯЦХАН СУРГААЛ (Р.ЧОЙНОМ)
Булаг усны цутгалан сєргєж ордог жамгvй
Буунаас гарсан сум сєєргєє ирдэг замгvй
Булт олны ёсыг ганц бие зогсоохгvй
Буруу зєв хоёр нэгэн дор шийдэхгvй
Бузрын нvх рvv єєрийгєє єєрєє тvлхэх хэрэггvй
Буян завшаан хоёроос мэдсээр зугтах хэрэггvй

Алт алт гэвч алт хэвээрээ ургадаггvй
Арслан, заан гэвч хvчтэй хэвээрээ тєрдєггvй
Амьд байгалийн хуулийг хvний хvv тэрсэхгvй
Алс одоо хоёрыг ганцхан орой шийдэхгvй
Алдаа ослоос айж биеэ тамлах хэрэггvй
Алдсан хойноо харин тvvнээ давтах хэрэггvй

Би л айдаггvй хvн гэж сармагчин мэт загнасаар
Бие амьдрал хоёроо дэмий сvйтгээд ч яахав
Алдаж буруудах вий гэж юм бvхнээс айсаар
Ахиж олдохгvй насаа аргамжиж хvлээд ч яахав

Наргих ёстой газраа наргисан шиг нарги
Найман настай балчир шиг бодох юмгvй жарга
Сэргэх ёстой газраа сэргэсэн шиг сэргэ
Сэхээ муутай юмсыг ниргэсэн шиг ниргэ

Хvсэл бvтээл хоёртоо эзэн нь болж сур
Хvн урьд нь бvтээснийг заавал давуулахыг зорь
Мэдлэг бvхнээс амсаж мэдэхийн дайтай мэд
Мэдсэн хvний дэргэд ч мэргэдийн дайтай зэрэгц

Єєрєє тамхи татдаг бол бусдаас битгий гал гуй
Єрєєл чинь хэрэв гуйвал ялихгvй битгий харамла
Євєр тvрий хоосон бол шалигийн зvйл битгий шохоорх
Єр ихтэй бол нэгэн газар бvv суу

Архинд хэрвээ дуртай бол уухын эрдмийг бас сур
Амьтан бvхний тvрvvнд унахын эрдэмийг бvv vзvvл
Алган дахиа хоословч лонхон дахиа хоослолгvй
Ахиад маргааш єглєє нь дотор засахаа бод
Эхнэрт хэрэв дуртай бол энхрийлэхийн эрдмийг сур
Эрэгчин адгуустай адил зайдагнахаа бvv яар
Энэ шєнє єнгєрєвч ертєнцийн маргааш олон
Эргээд хэзээ ч магадгvй уулзана гэдгээ бод

Ав гэсний нь зоргоор хvнээс юм авахдаа чи
Авдар савыг нь хоослоод бvгдийг нь авахгvйн учир
Аль гэсний зоргоор хvнд юмаа єгєхдєє чи
Ар талд нь бас єєртєє vлдээхээ бод.

Єєрийн нутагт явахдаа хvний хvнийг хайрла
Хvний газар явахдаа нутгийн нэрийг хайрла
Эцэг нь vгvй хvvхэд хvнээс тєрєх ёсон байвч
Нутаг нь vгvй хvн хорвоод байдаг учиргvй.

Єєрєє цадах тусам єлєн хvнийг єрєвд
Єлсєх цагтаа харин цатгаланд бvv хогзогно
Єнгєтэй хувцас ємсєєд тостоос холуур яв
Єєрєє тостой бол харин єнгєтєєс бvv дєл.


Нэг идэх хоол бол хугас єдрийн хань
Нэг ємсєх хувцас бол хагас жилийн хань
Нэг олдох нэр бол хамаг насны хань
Нэр vлдэж бие vхдэгийг бvv март !