БЯЦХАН СУРГААЛ (Р.ЧОЙНОМ)
Булаг усны цутгалан сєргєж ордог жамгvй
Буунаас гарсан сум сєєргєє ирдэг замгvй
Булт олны ёсыг ганц бие зогсоохгvй
Буруу зєв хоёр нэгэн дор шийдэхгvй
Бузрын нvх рvv єєрийгєє єєрєє тvлхэх хэрэггvй
Буян завшаан хоёроос мэдсээр зугтах хэрэггvй

Алт алт гэвч алт хэвээрээ ургадаггvй
Арслан, заан гэвч хvчтэй хэвээрээ тєрдєггvй
Амьд байгалийн хуулийг хvний хvv тэрсэхгvй
Алс одоо хоёрыг ганцхан орой шийдэхгvй
Алдаа ослоос айж биеэ тамлах хэрэггvй
Алдсан хойноо харин тvvнээ давтах хэрэггvй

Би л айдаггvй хvн гэж сармагчин мэт загнасаар
Бие амьдрал хоёроо дэмий сvйтгээд ч яахав
Алдаж буруудах вий гэж юм бvхнээс айсаар
Ахиж олдохгvй насаа аргамжиж хvлээд ч яахав

Наргих ёстой газраа наргисан шиг нарги
Найман настай балчир шиг бодох юмгvй жарга
Сэргэх ёстой газраа сэргэсэн шиг сэргэ
Сэхээ муутай юмсыг ниргэсэн шиг ниргэ

Хvсэл бvтээл хоёртоо эзэн нь болж сур
Хvн урьд нь бvтээснийг заавал давуулахыг зорь
Мэдлэг бvхнээс амсаж мэдэхийн дайтай мэд
Мэдсэн хvний дэргэд ч мэргэдийн дайтай зэрэгц

Єєрєє тамхи татдаг бол бусдаас битгий гал гуй
Єрєєл чинь хэрэв гуйвал ялихгvй битгий харамла
Євєр тvрий хоосон бол шалигийн зvйл битгий шохоорх
Єр ихтэй бол нэгэн газар бvv суу

Архинд хэрвээ дуртай бол уухын эрдмийг бас сур
Амьтан бvхний тvрvvнд унахын эрдэмийг бvv vзvvл
Алган дахиа хоословч лонхон дахиа хоослолгvй
Ахиад маргааш єглєє нь дотор засахаа бод
Эхнэрт хэрэв дуртай бол энхрийлэхийн эрдмийг сур
Эрэгчин адгуустай адил зайдагнахаа бvv яар
Энэ шєнє єнгєрєвч ертєнцийн маргааш олон
Эргээд хэзээ ч магадгvй уулзана гэдгээ бод

Ав гэсний нь зоргоор хvнээс юм авахдаа чи
Авдар савыг нь хоослоод бvгдийг нь авахгvйн учир
Аль гэсний зоргоор хvнд юмаа єгєхдєє чи
Ар талд нь бас єєртєє vлдээхээ бод.

Єєрийн нутагт явахдаа хvний хvнийг хайрла
Хvний газар явахдаа нутгийн нэрийг хайрла
Эцэг нь vгvй хvvхэд хvнээс тєрєх ёсон байвч
Нутаг нь vгvй хvн хорвоод байдаг учиргvй.

Єєрєє цадах тусам єлєн хvнийг єрєвд
Єлсєх цагтаа харин цатгаланд бvv хогзогно
Єнгєтэй хувцас ємсєєд тостоос холуур яв
Єєрєє тостой бол харин єнгєтєєс бvv дєл.


Нэг идэх хоол бол хугас єдрийн хань
Нэг ємсєх хувцас бол хагас жилийн хань
Нэг олдох нэр бол хамаг насны хань
Нэр vлдэж бие vхдэгийг бvv март !

No comments:

Post a Comment