Миний ардын сэтгэл цагаан

Миний ардын сэтгэл цагаан
Мишээх царай нь итгэл дүүрэн
Мөнх тэнгэрийн өнгө нь цэнхэр
Мөрөн голын ус нь цэнгэг

Мөнх тэнгэрийн өнгө нь цэнхэр
Мөрөн голын ус нь цэнгэг

Сайн инженерийг яаж таних вэ?

    Би нээг их удирдах албан тушаалын хүн биш л дэ. Одоохондоо...Тэр хүн амьтан шинжээд байхаар хэмжээний гар ч биш байх. Бас одоохондоо... Гэвч өөрийн бодож санаж буйгаа блогтоо буулгахын тулд энэ нэг их асуудал биш. Өөрт тохиолдсон алхмуудаас эхлэе.

Б.Галсансүх : Нүдийг минь нээмүү





Царцаахайн мөнгөн царгиа салхины алтан сэрчигнээтэй нийлээд
Цам харайх тогорууны бүжгэнд хүн байтугай хулгана хүртэл мансуураад
Нуурын дээрээс манан халамцан хөөрөхөд нугас ангир дуугараад
Нуугин шуугих нарсан ойн гоо үзэмж нүдийг минь нээмүү

ЗАРИМ ЗАРИМДАГУУДАД ЗОРИУЛСАН ШYЛЭГ

Р.Чойном

Загатнаагvй ч гэлээ миний гар
Заримуудад зориулж ганц шvлэг бичилгvй горьгvй нь
Замбараагvй дээ биш ч энэ хорвоо
Зарим нэг юмсаар гуа биеэ гутаажээ.

Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм тєдий элбэг болжээ.
Заримдаг гийгvvлэгч ес байтал
Заримдаг хvн ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ.

БОЛОМЖ


Хүн болгонд боломж байсан. Хүн болгонд боломж байгаа. Хүн болгонд боломж байсаар ч байх болно. Харин бүгд боломжийг хэрхэн ашиглаж чадсан бэ?, чадаж байна вэ?,  чадах вэ?. Ер нь боломж гэж юу юм бэ?. Их мөнгө олох арга зам юмуу? Хаа нэгтээ тохиох аз? Эсвэл сайхан амьдралыг бий болгох нүх сүв юмуу?

За ямар ч байлаа энэ тухай өөрийнхөө бодлыг бичье гэж бодлоо. Асуултуудыг ар араас нь ургуулж бодоод л байвал гарч ирээд л байна. Нэг ч болтугай асуултанд ядаж өөрийнхөө хувьд жижигхээн хариултыг ольё доо.

Монголчуудын оюуны хоосрол ба хий хоосон баярхал


Сургамжтай бөгөөд зарим хүмүүс бүр нэлээд их уншмаар нэг нийтлэл маягийн зүйл оллоо. Таалагдсан болхоор блогтоо бичлэгээр оруулж л орхьё.
-----------------------------------

Онцлох мэдээ

АНУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаад Монгол руугаа буцаж очсон, хэд хэдэн хүнийг мэдэх юм. Тэднийг очоод амьдралаа төвхнүүлж, ажлаа хөөцөлдөх үед, танилууд нь "За найз минь, мобикомын 9911..... дугаартай утас, үнэтэй машин унаагүй л бол, Монголд чамтай хэн ч тоож харьцахгүй шүү" хэмээн сануулсан гэнэ. Ердийн хэрэглээ, энгийн байдалдаа дассан тэд, эхэндээ баахан гайхсан боловч, яваандаа энэ бүхэн үнэн болохыг мэдэрсэн аж. Хүнийг өмсөж, эдэлсэн зүйлээр нь ялгаварлан харьцах ийм үзэгдэл, "бусдад таалагдах", " амьтан хүнд муу хэлэгдэхгүйн төлөө" учир утгагүй хийрхэлийг дэгдээж буй.

Р.Чойном "Миний монгол" найраглалын хэсгээс 2


Би –

Орос ахын байгуулсан “ Арван сарын хувьсгалын “
Очноос бамбар асаан, Ази тивийг гийгvvлсэн
Орчлон дэлхийн тvvхэнд хєрєнгєтєн нийгмийг алхахдаа
Олон шалгалт туулсан Бvгд Найрамдах Монгол !

Бvгд Найрамдах Монголынхоо бvрэн алдрыг єргєлцье гэж
Бvхий энэхэн биеэрээ шvлгийн моринд дєрєєлж
Урт найргийн дєрєєнд уурга сунган мордъё
Урд холын зам минь уужим саруул болтугай.

Нvдэн балай хааныг хувьсгалт намаар сєгтгєж
Нvvдэлч задгай vндэстнийг шинэ нийгмээр нэгтгэж
НYБ – н ширээнд хатгасан хєх халзан туг шигээ
Нvvр бардам єндийсєн хєвчин Монгол овогтны

Салхинд туугдсан хамхуул мэт амьдарч болохгүй

Н.Багабанди Титэм үг:

Эрхэм залуус аа! Салхинд туугдсан хамхуул мэт амьдарч, сайхан биеэ зөнд нь орхин, гаргуунд нь хаяж яавч болохгүй ээ. 19-р зуунд амьдарч туурвиж байсан хуульч хэмээх Сандаг найрагчийн салхинд хийссэн хамхуулын тухай шүлгийг дунд сургуульд сурч байхад бидэнд цээжлүүлдэг байж билээ. Өрнөх амьдралаа өөрийн ухаанаар залж жолоодож чадахгүй, салан задгай явж салхинд туугдсан хамхуул шиг дэгдэн хийсч байдаг болчих вий гэж сэрэмжлүүлэн, болгоомжлуулсан багш нарын маань хүмүүжүүлэх мэргэн ухаан энэ шүлгийг бидэнд цээжлүүлдэг байж. 

Гэнэн сэтгэл киноны дуу

Орчлонд хавар ирэх цагт нь хө
Оргил хангай нь цэцэглэнээ найз минь
Хангайн цэцэгсийн цэцэглэхийг харахаараа
Хайрын сэтгэл уярнаа анд минь
Ээжийн хоёр хүү шиг ижилдсэн
Эвийн түшигтэй анд минь дээ хө
Дэлхийд хавар ирэх цагт нь хө
Дэлгэр хангай цэцэглэнээ найз минь
Дэнжийн цэцэгсийг ганхахыг харахаараа
Дэврүүн сэтгэл баяснаа анд минь
Ээжийн хоёр хүү шиг ижилдсэн
Эвийн түшигтэй анд минь дээ хө
Хорвоод  хавар ирэх цагт нь хө
Хөвчийн хангай цэцэглэнээ найз минь
Хослон алаглах цэцэгсийг харахаараа
Хайрын өр нимгэрч залуужнаа анд минь
            Ээжийн хоёр хүү шиг ижилдсэн
Эвийн түшигтэй анд минь дээ хө


Р.Чойном "Миний монгол" найраглалын хэсгээс 1


Морин туурайгаар эх тvvхийг тамгалсан
Монголын тухай тэгвэл би дуулж єгье.
Уужим энэ орны vvдийг нээж
Унаган шvлэгчийн нь хувиар хууч хєєрье !

Гандаж, мандаж, цэнгэж, зовж явсан
Газар газрын цэцэд мэргэд дундаас
Ямар ч хvн нь шvлгээр ярьдаг энэ орны
Яруу найрагч байх гэдэг амаргvй хэрэгээ.


Цэнхэр хадагны мяндсан ширхэг тоолон 
Цэцэн ерєєлийн vгс нь асгаранхан гардаг
Уужим цээжтэй ахас буурлынхаа дэргэд
Уран vгээр тоогдоно гэдэг бэрхээ.

30 дахь удаагийн болор цомын эзэн шүлэг...


"...Уулсын сэтгэлгээний тэлэлтийг..." /Н.Гантулга/


Уулсын сэтгэлгээний тэлэлтийг би дотоод ахуйгаасаа мэдэрдэг
Уулсыг хэчнээн хайрлаж ижий шигээ, амраг бүсгүй шигээ санана
Уулс намайг яг л тэгж хайрлан толгод шигээ, хэдэн зууны өмнө өврөөс нь алга болсон
Уусмал ягаан чулууд шигээ санана, зүрхнийхээ хөндүүр шиг л хүлээж авна

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг энэрэн хайрлахуйн цаг хугацаанаас мэдэрдэг
Эрх жаахан үр минь хүзүүнээс зүүгдэн шулганаад дээдийн жаргалыг амсдаг ч
Элэг зүрхний таталцлын гүүр-ганихралын дамжуурга модны үзүүрээс
Дэлхийн татах хүч шиг уулс ер бусаар соронздон, хацартаа энхрийлэн наадаг

Тааралдсан таалагдсан дуу....

Зиак... Ойрд энүүүгээр эргэлдээгүй юм байна шүү. Бодсон санасан, бичихээр төлөвлөсөн нэлээн хэдэн сайхан, час хийсэн санаа, сэдвүүд байгаа юмсан... Нэг сайхан нартай өдөр хамгийн гоё гэсэн сэдвийг нь барьж аваад дэмийртэл бичих юмсан. Ойрд блогоороо шагайх бүрдээ л нэг дуу юмуу, шүлэг оруулаад байгаа. Мэдээж миний блог дууны блог биш, бас шүлгийнх биш, мэргэжилийн маань талынх бүр ч биш. Ер нь миний бодлоор блогийг мэргэжилийнхээ чиглэлээр, эсвэл хэт албаны өнгө аястайгаар ч юмуу хөтлөх нь мань мэт шиг хүмүүст дэмий юм шиг байгаан. Өөрийн үзэл бодол, бодсон санасан зүйлсээ бичээд хөтлөөд яв гээд байхад жишээ нь " Энэ програмчлалын шинэ хэл нь, энэ шинэ технологи нь үүгээрээ давуу юм аа...." гээд бичээд байж байх илүүц мэт. Багш л биш бол... хэхэ. Гэхдээ тэдгээр постууд нь бусдад хэрэг болж байгаа бол бас сайхан хэрэг л дээ. Гэсэн хэдий ч өнөөдөр би энд мэргэжлийн чиглэлэрээ нэг шинэ содон зүйлийг олж мэдээд, эсвэл өөрт тулгарсан асуудлыг бусадтай хуваалцах гээд пост оруулсан оруулаагүй залуус юу хүссэнээ Internet гэгчийн ач тусаар тэртээ тэргүй олоод авчихаж байгаа ... Don't worry...