2014-2015

Нэг мэдэхэд 2014 дуусаад шинэ он гарах болчихжээ. Миний болоод манай гэр бүлийн хувьд овойж оцойсон, эсвэл цочирдож баярлам зүйлстэй жил байгаагүй ч хамаатан садан, гэр бүлэээрээ эрүүл саруул,  өвчин зовлонгүй сайхан жил боллоо. Хамгийн гол нь эрүүл мэнд болохоор үүнээс илүү сайхан жил гэж хаана байх вэ. Манай гэр бүлийн тухайд 2014 онд нэг хүсэн хүлээсэн зүйл байсан. Түүнийгээ арай л биелүүлж чадсангүй. Ирэх онд улам их мэрийж биелүүлэх болно гэж найдаж байнаJ.

Говийн өндөр

Говийн өндөр

Өнгөрсөн 6-р сард гэр бүлээрээ бидний ярьж заншсанаар говийн их догшин ноён хутагт Данзанравжаагийн хамрийн хийдэд очоод, шамбалын орноор яваад ирлээ. Өмнө нь говь нутгаар явж үзсэн ч гэсэн нэг л сонин, бас их гоё мэдрэмж төрсөнөө энд хальт мөлт хуваалцья гэж бодлоо. 


Ай сайхан Алтанхан андууд минь

Алтан нөхөд ....

Нэг сайхан дуу байнаа. Энэ сайхан дууг сонсоод хэдэн муу найзуудаа санах шиг болох юм. Өнөө цагийн залуус бидний эрхэлж буй ажил хөдөлмөрийн онцлог, амьдарч буй нийгмийн онцлог, тэр бүү хэл амьдарч байгаа гэр орны /орон сууц/ байдлаас хүртэл шалтгаалаад бидний аав ээжийн үеийнхэн шиг сайхан нөхөрлөдөг, айл саахалтаараа орж гарч, мэндтэй устай явдаг хүмүүс ховор болоо юу даа гэж бодогдох юм. Хүнийг нөхөрлөж байгаа нөхрөөр нь дүгнэдэг гэж манай багш хүүхэд байхад өчнөөн хэлдэгсэн. Одоо бодоход үүн шиг үнэн үг үгүй юм. Наргиж, хөгжилдөж, дэгдэж явсан хүүхэд нас минь холдох тусам өөртэйгөө арай ойр хүмүүстэйгээ л найз болж үлдэх юм даа. Оюутан ангийн найзуудаас хүртэл бодоод байхад дотно байсан хэдээсээ бусадтай нь холбоо ч үгүй болж ээ. 

Хонгор нутгийн хүү нь болохоор...

Өнөөдөр цагаан сарын шинийн 3 ний өдөр. Би гэдэг хүн Улаан баатар хотод ажил дээрээ ажилаа хийгээд сууж байх. Миний байгаа газраас баруун тийш 640 орчим км ийн зайд миний төрсөн нутаг бий бөгөөд тэнд миний аав, ээж элгэн садан минь амьдран суух. Тэр газрын нэр нь Баянхонгор. Миний хүүхэд насны хамгийн гэгээлэг сайхан бүх дурсамж тэнд бий.

Данзанравжаа гуйн сургааль номлолын хэсгээс...

Сая твиттер харж суутал нэг хүн доорх Данзанравжаагийн сургааль номлолуудаас жиргэж байна. Үнэхээр тэссэнгүй. Сайхан үгс юм. Бүрэн бүтэн эсахийг нь мэдэх юм алга. Ямар ч байсан л их сургамжтай сайхан үгс.

Ажил бүтээхийн эрэмбэ нь мэдлэг чадвар дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь мэргэн түргэн даамай гурав

Ачлахын дээдээр ачлууштай нь ээж аав эх орон гурав
Асрахын дээдээр ачлууштай нь өтгөс нялхас хань гурав